"The Dog of Heaven" book is the joint work of Mongols. I dared call myself the writer because I collected all accessible stories, myths and legends about wolves and composed one manuscript of the compilation. I pay tribute to all of scientists, researchers, herders and hunters who contributed to this book. more details ...

THE SECRET OF LIVING OR THE BODHI OTOCH’S TAKING THE PULSE TO MAKE DIAGNOSIS OF ‘ODI’ HOSPITAL

April 8, 2012 Leave a comment

                               All that was formed by the formed condition and reason

                          Will disappear again as the condition and reason are’.

Z.AGVAANBALDAN

(Philosopher)

THE REVEALING OF THE START

Baatar otoch

Baatar otoch

heading to the north crossing the vast steppe and endless Gobi. The north, north and north! His destination was in the north, at Khalkha. Keep going

and keep going. Not the burning sun of the Gobi desert or the dust storm to raise often would stop him. Not the robber with a weapon, or the thief to sneak would make him give up. The north, north and north! Keep moving no matter of hunger and thirst. The destination is Ar Khalkha. Reach the Ar Khalkha. It’s the order of old master. Once it’s the old master’s testament, it’s a must to reach the place where he ought to reach. For Mongolians, the bond between master and disciple is the most precious and the order of the master is the oath of the disciple to fulfill for certain. The thunder to strike on head and the lightning, the arrow of heaven are nothing. Keep going and keep going. Get up if fall down, arise if kneel down. This man who’s striving forward overcoming all the troubles is Jamiyan- Yandag. He finished the Mongolian otoch (doctor) school founded by Kublai khaan, the Wise in 1261. This school Read more…

Categories: 2012, Portrait

ЦАСТ ЦАГААН УУЛ ЦАДИГ ТҮҮХ ХҮҮРНЭЛЭЭ_01

March 1, 2012 Leave a comment

Го. Акимын “Туульс хайлдаг уулс” номноос

1.    “Суварга болон ургасан” уулын цээжээр аяласан тэмдэглэл

This slideshow requires JavaScript.

                                                                        Мөнх цасан эхтэй

                                                                        Мөлгөр чулуун оргилтой

                                                                        Өргөн түмэн, хүдэр өндөр

                                                                        Баян хан Алтай нутаг минь гэв гэнэ ээ

                                                                                                      Алтайн магтаалаас

Гурван Цэнхэрийн хэмээх тодотголт гайхамшигт агуйг Монголд мэдэхгүй хүн ховор буй заа. Нээрээ л цувж яваа тэмээ шиг цэнхэр гурван уул шил шилээ даран дуниартаж байна. Энэ уулсыг урианхайчуул Гурван Сэнхэрийн уул гэнэ. Тийм ээ, Дээд, Дунд, Доод Сэнхэр гэж энэ гурвыг нэрлэнэ. Бидний суусан засаг даргын 69 машин Дунд Сэнхэрийн ам хэмээх давчуу бөгөөд сүрлэг хавцлаар нар шингэхийн алдад шурган орлоо. Сэнхэрийн гол хад элээн доошоогоо оволзоно. Бидний машин хад хэлтлэн  дээшээгээ овогноно. Энэ ам машин, гол хоёрын зөрлөгийн газар юм уу даа. Баатарлаг туулиараа алдартай Урианхан түмний нэг нутаг Мөнххайрхан сумыг зорьж яваа минь энэ. Жилийн өмнөсөн. Урианхайн нэрт сэхээтэн П. Цагаантай утсаар ярьж, Монголын их уулсын тухай нэг ном бичих санаатай байгаагаа хэлбэл тэрвээр “Таны номонд манай Мөнххайрхан уул орж байгаа юу?” гэж асуусан юм. “Ороогүй” гэж үнэнээ л хэлбэл Цагаан “Өө, манай нутгийн их хайрхан орохгүй юм бол таны ном ямар ном болдог юм” гэхэд нь “Их уул их хол шүү дээ. Би хүрч дөнгөхгүй болов уу” гэхэд минь “Би туслана аа” гэсэн. Цагаан хэлсэн амандаа эзэн сууж, Урианхайн бас нэг нэртэй хүү Адьшаатай намайг танилцуулаад, эх нутгаа, элгэн урианхайгаа гэдэг тэр залуу намайг нааш нь “шидсэн” нь энэ бөлгөө. Тийм ээ, цэлгэр талд төрсөн би Цаст цагаан ууланд мөргөх гэж явна. Read more…

“ЗОВЛОНТ НОХОЙ ТҮЛЭЭЧИН ДАГАСАН” ҮЛГЭР

February 26, 2012 Leave a comment

Хатагин Го.АКИМ

Уран зураг бол үздэг яруу найраг, яруу найраг бол сонсдог уран зураг юм.

                                                                                                               Леонарда да Винчи

2002 оны намар билүү дээ. “Сэтгэлийн тахилгат уул…” хэмээх нутгийн номоо бичих гэж хэрэглэгдэхүүн цуглуулж байсан юм даг. Нутгийн амьд байгаа хэдэн өвгөдийг “саах”-аар Дорнод явах гээд гудамжинд хөөрцөглөн гүйж явтал арван улаан ямааны хэрэгтэн Думбаа(Дунбүрээ) найзтайгаа цав хийтэл таарав аа. Мань эр хэлж байна: “Манай зураачид гурван замаар судалгаа хийж аялаад танай Дорнодод уулзах юм. Би урьд чиглэлийнхэд орсон. Өөрөөр хэлбэл, Дорноговийн зүүн талаар яваад, Дарьгангалаж, Шилийн богдлоод танай Чойбалсан орно доо” гэж байна. Тэгэхэд нь уулгамч би уулга алдаж: “Найз нь ч бас нутгийн ном бичихээр аймгийн төвөөр дайраад, Матад орох гэж байна. Та нар Шилийн богдоос мэдээж эргэж Сүхбаатарын төврүү орохгүй, шууд Эрдэнэцагааны замаар Дорнод орж таарна. Тэгэхлээр тэр замын зүүн талд чинь Матад хаан уул дүнхийж харагдана. Зүүн урьд дор нь манай сум байгаа. Миний найз нөхдөө аваад, манай суман дээр оч. Найз нь тэнд та нарыг хүлээж байя, сумын төвөөс холгүй “Баян хангай” гэж баян бүрд байгаа, тэнд ганц ямаа бооёо, таануус уулыг маань зурж өгөөрэй” гэвэл нөхөр маань ч баярлаж байгаа бололтой, хоёул Матадад уулзахаар тийнхүү “заа зүү болоод” мөр мөрөө хөөвэй. Read more…

Categories: Essays, Uncategorized

ТЭНГЭРИЙН НОХОЙН “ТЭНГЭР НЬ ХЭЭР ХАЯЛАА” ГЭЖ ҮҮ?

February 26, 2012 Leave a comment

“Сайн роман…зохиогчийн үнэн санааг илтгэнэ”

Дарвин  Өвөр Монголын Олон булгийн талд ирж

 байгаагүй нь харамсалтай. Хэрвээ тэр наашаа ирж

 үзсэн бол монгол талын чонынг биширч гүйцээд,

хувьслын онолдоо тусгай бүлэг нэмж оруулах байсан  биз.

                                                            Зян Рун(Хятад зохиолч) 

Чоныг уг нь тэнгэртэй амьтан л гэдэгсэн. Гэтэл байдлыг үзээд байхнаа хөөрхий чонын тэнгэр нь хээр хаяа юу даа гэлтэй. Түүнд өртөхгүй юм гэж үгүй болжээ. “Өнөөдөр” сонины зуны нэг дугаарт “Хакухо Японд чоно өсгөх нь” гэсэн мэдээ хэвлэгджээ. Энэ мэдээгээр бол Японд учир зүггүй өссөн бугыг бариулахын тулд монгол чоныг Японд аваачих юм байна. Японы чоно хамгаалах нийгэмлэгээс хамтран ажиллах урилга авсан Хакухо үүнийг уухайн тас зөвшөөрсөн гэнэ. Үүнээс мунхаг би нэг зүйлийг хачирхсан нь огт чоногүй Японд чоно хамгаалах нийгэмлэг юу хийдэг юм бол оо? Японд чоно хамгаалах нийгэмлэг гэж байснаас нээрээ бугатай юм бол буга хамгаалах нийгэмлэг гэж л баймаар юм. Бугаа тэгэж ад үзээд байгаа юм бол Буга устгах нийгэмлэг гэж байгуулаад, алж идэх ажил зохион байгуулмаар юм. Бугын мах ч сайхан шүү дээ!? Гэтэл  бугаа устгуулах гэж манай чоныг уриад байдаг. Үгүй Read more…

Categories: Essays, Uncategorized

“ОРЧЛОНГИЙН БУЗРЫГ УУДЛАГЧ” ЗОХИОЛЧ ГЕНЕРАЛ ГЭЖ ХЭН БЭ?

February 26, 2012 Leave a comment

Хатагин Го. АКИМ/Утгазохиолын доктор/

Бие хүн нь ямар байна,

Бичиж буй ном нь тийм л байна

                                                         Лихтенберг

Зохиолчдын эвлэлийн гурван Пүрэвдорж гэж байх. Тэд хэн хэн бэ?

             Хурдан голдуу тэрэгтэй том Пүрэвдорж

            Дурдан голдуу дотоожтой эм Пүрэвдорж

            Ордон голдуу нутагтай “сум” Пүрэвдорж.

Энэ хөөрхөн шогийг хэн зохиосныг би мэдэхгүй. Ийм юманд адтайгаараа Дооров маань л болов уу. Магадгүй, Галсан юм уу. “Үүнийг хэн бичснийг чи мэдэх үү?” гэж Пүрэвдоржоос нэг асуувал “Хэн нь ч байж мэднэ. Тэгэхдээ эм Пүрэвдоржийг нүцэглэж үзсэн хүн л бичсэн байгаа юм даа, хөө” гэж хошигносон билээ.

80 он юмдаг. Гооногор нэгэн Засгийн газрын ордонд гэнэт “бий болов”. Ордны гуанзнд  аяга хоол идэх гэж оочирлож байхад тэрвээр хүн амьтантай ч юм ярихгүй дээгүүр харсхийн сэлбэлзэж зогсоно. Би нэгэн танилаасаа “Энэ хэн гээч нь вэ?” гэж асуувал “Аа, “гоймон” хэмээх дэд хурандаа Пүрэвдорж гэдэг хүн. Саяхан Захиргааны хэлтэст ирсэн юм” гэж байна. Түүнээс хойш  дайралдавч үл  мэндлэнэ. “Энэ яасан гэдгэр салдафон(бүдүүлэг цэргийн эр гэсэн орос үг) вэ” гэж би бодох. Намар нь би амралтаа аваад, дарга нарын бордооны газар гэгддэг “Нүхт”-ийн амралтад амрах гэж хөөцөлдөв. Тийш мань мэтийн орчуулагчдыг хавьтуулахгүй.  Үйлчилгээ аж ахуйн газрын дарга Болд гэгч эрхэм дээр орж амаа бузарлаад, таньдаг орлогчоор нь харин цохуулан, өөрөөр хэлбэл “арын хаалгадаж” баймаажин зөвшөөрөл аваад, тийш тавьж хүрэв ээ. Тэгтэл мань “гоймон” тэнд байж байна. Ер засгийн ордны залуусын олонхи нь тэнд амарч байв. Тэгээд оройдоо нийлж аяга тагш юм уух. Би ч яаж хожигдох вэ, хүрээнд нь уухайн тас орж явчихлаа. Бид нэг үдэш нэлээд халамцан хөгжилдөж, бүгд л хундага тойруулан дугтарч, дуу шуу болцгоон, миний ээлж болоход хоолой минь үхэр үргэмээрийн тул том Пүрэвдоржийн нэгэн шүлэг уншлаа. Ямар шүлэг уншснаа санахгүй байна, гэвч сүүлийн бадгийг мартсан байв, мангуу чинь. Тэгтэл нөгөө “гоймон” гүйцээгээд уншчихаж байна. Өөрийнх нь ээлж болоход мань эр Явуухулангийн

Архи хийсэн аягыг

Согтсон гэж дуулаагүй ээ.

Дурлал амталсан зүрхийг

Ханасан гэж сонсоогүй гэсэн дөрвөн мөртийг авч байна.  Дугарааны хундага ирэхэд бид хоёр шүлэг уншдаг, мань эр надаас давж уншдаг. Тэгээд л би тэр нөхрийг үнэхээр тоож, анхны сэтгэгдэл хуурамчийг мэдрээд,  тэр цагаас хойш хоёул өнөө болтол жинхэнэ эр хүний ёсоор үерхэж явна. Тэр үед Пүрэвдорж маань “Хулан зээрд” өгүүллэгийн түүврээ дөнгөж гаргаад Эрдэнэ баавайгаас “Л.Пүрэвдорж шүлэг бичих анхны туршлагаасаа яруу сайхны ид хавыг олж, үргэлжилсэн үгийн зохиол бичиж эхлэсэн байна” гэсэн үнэлэлт аваад байв. Эрдэнэ баавай аргагүй л алсыг хардаг уран үгийн чадвартан байж. Үнэхээр Пүрэвдорж “яруу сайхны ид хавыг олж харан” чухамхүү яруу сайхны ид хавд сэтгэл зүрхээ зориулж явна.

…Их Номгоны хүрхрэх дуун дээш дээш оргин гарч ирээд, хажуу уулсын оргил дээгүүр халин салхи хөлөглөн энтээх тэртээх уулсын тэргүүн дамжин алсын алсад нүрэглэн одох авай…Хилэнт эрийн зангирсан хоёр хар хөмсөгний завсар лугаа адил хадан уулсын зайцаар багтаж ядан оловзох энэхүү их усан Их Номгоны хавцал амаар аврага лууны бөөлжис лүгээ адил олгойдон гарч ирээд, замдаа таарсан бургас модыг булга булга татан, эрэг гангыг сэт сэт дайран дов сондуул, гүвээ толгойг үмхэж үмхэж залгиад, чинагш талийж, халуун шаргал манандаа цанган хатах Шаргын их говийн халуун хэвлийрүү цутган орж, хагсаа цангааг нь тайлж буй… 

Нүхэн шарын Битүүгийн хүрхрээгээ “яруу сайхны ид хав”-аар ингэж л зуржээ.

Нэг өдөр…

Нэг өдөр Пүрэвдоржийн өрөөнд сууж байтал утас нь дуугарав. Бидний найз кино найруулагч Нямдаваа утасдаж байлаа. Түүний амьсгаа нэлээн дээр өгүүлсэн нь: “Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Элсэн нам” гэдэг газар бий. Тэнд хаашаа хаашаа гурван км хэртэй элсэн манх байдаг юм. Бид заримдаа тэнд говийн зураг авдаг. Үнэхээр гоё газар. Төгөл модтой, үнэг, чоно, туулай гээд ан амьтантай газар байгаа юм. Гэтэл Төв аймгийн Барилгын цэргийн анги барилгын элс авахаар ухаж байна. Тэр баян бүрд сүйрэх нь, аврах арга байна уу, найз минь” гэж байна. Бидэн дотроо арай дээгүүр эрх мэдэлтэй нь, яах аргагүй , Пүрэвдорж. Пүрэвдорж ч утсаа шүүрэн авлаа. Тэгээд уг ажлыг зогсоож чадсан юм.  “Элсэн нам”-ыг аварч чадсан юм. Зун нь бид хоёр “Элсэн нам”-д хүрч, дороос төөнөх  элсэн дээр нь тэрийн халуун наранд нь биеэ шаран, офицеруудынх нь түүнд буудаж өгсөн ганц хулгар шараар хорхог хийж идэж ээ байхад “Элсэн нам” газар ухагчийн шанаганд шархалснаа бидэнд гомдонгуй үзүүлсэн ч намайг энэ хэртэй авч гарсанд баярлалаа гэх шиг налайн байсан юм даа. “Чухамхүү хөдөө өссөн маань намайг төрөлх нутгийнхаа байгалийг хайрлах, үзэсгэлэн, яруу сайхнаар нь бахархах сэтгэлтэй болгосон байх аа” гэж Пүрэвдорж нэг ярьсан. Read more…

Categories: Essays

АРГАЛ ШЭЭЗГИЙГЭЭР ТҮҮЖ БАЙГАА ЮМ ШИГ…

February 26, 2012 Leave a comment

Хатагин Го. АКИМ (Утгазохиолын доктор)

Дэлгэрхангайн уулын дээр гарвал

Дэлхийн юм бүгдээрээ харагдана

С.Дашдооров

                         Хөөрхий муу шаахай минь

                        Хөл хоргоохоо байжээ

                        Засвар хичнээн хийвч

                        Зан тогтоохоо больжээ

                        За баяртай, шаахай минь

                        Замдаа чамайг орхъё доо

                        Чам шиг болоогүй болохоор

                        Цаашаа би чинь явъя даа(“Шаахай”).

Энэ шүлгийг би хэдийд цээжилснээ мэдэхгүй. Одоо энд цээжээр ишилж байгаа болохоор зөв эсэхийг ч санахгүй. Гэвч зэрвэс харахад урагдсан шаахайны тухай юм шиг хошин аястай охор энэ шүлэгт ирээдүй өөд “нүүх” гүн ухааны дэлгэр санаа нуугдаж байгааг л мэднэм. Их адтай шүлэг л дээ. “Жаахан”-аар “жигтэй” санаа  гаргадаг нь Д.Нямаа найрагчийн гэм биш зан. Ямар мууд нь л нөхөд нь түүнийг

                        Нямаа бол ямаа юм

                        Шүлэг нь бол ишиг нь юм гэж элэглэж байх вэ дээ. Үнэндээ бол үүнд Нямааг элэглэсэн бус шүлэгтэй хамт нь өхөөрдчихсөн байна гэж би боддог. Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дурсамж ном бас л тийм адтай аж. Дээр нь би донжтой гэж нэг үгийг нэммээр байна. Өөрөөр хэлбэл Тэнгэрийн хаяанд хүрэх гэсэн нүүдлээс түүсэн адтай, донжтой алаг эрээн санааг цуглуулаад цаг давуулан “Тэнгэрийн хаяа”-руу чулуудачихаж. Яг л хөх аргалыг савраар түүгээд мөрөө давуулан шээзгийд чулууддаг шиг. Тийм ээ, тэр уран санаа саналгаа эх нутаг, эх дэлхийгээр хэрсэн “нүүдэл”-ээр сүвлээд хэлхэчихэж. Сармай хөх аргалыг талын хялгана сүвлээд холбочихсон байдаг даа. Яг тэрүүн шиг. Гэхдээ энэ хэлхээс хялгана шиг охорын охор бус алсын алс нүүдлийн сунгааны пян даахаар хөвөрхийн хөвөрхий юм аа.

 “Салхи буруу эргэлээ” гэсэн гарчигтай жаахан эсээ буй. Хальтарч хэлэхэд, нэг санаа нь нэг эсээ юм. За тэгээд тэр нь “Говьд салхины чиглэл амархан солигддог. Хэрэв салхи буруу эргэвэл цаг уур тогтвор алдахын дохио гэж хуучцуул шинждэг” гэж эхлэх юм. Тэгэхээр нь говийн цаг уурын тухай л бичих нь дээ, бас л сонин юм гэсэн шүү юм бодож байв даа. Гэтэл, юу вэ, өнгөрсөн зууны 32 оны Говь нутагт Дэлэгсамба гэж этгээд говийнхнийг ургаш, хилийн цаана нүүлгэх гэсэн бурангуй явдлын тухай өгүүлжээ. Буруу эргэсэн салхи, буруугаар эргэх нүүдэл хоёрыг яаж холбох юм бол доо гэтэл “Дэлэгсамбын аюул нүүрлэсэн Усан бичин жилийн тэр хавар Дэл хөнжлийн салхи буруу эргэжээ. Салхи буруудвал сүү гашилдаг. Манай нутагт хөллөн боссон ороолонгийн хар салхинд сүү байтугай нь гашилсан гэж болно. Хүний амьдрал, хувь заяа ч бас гашилжээ” гээд нөгөө буруу эргэсэн салхиа хүний, ард олны хувь заяанд дээр аваачиж тавиад санаагаа зөв эргүүлчихсэн байх юм. Донжтой, донжтой! Үүнээс нь над нэг сэрхийсэн юм гэвэл хэрвээ Нямаагийн дээдэс Дэлэгсамбын үгэнд орон урагшаа нүүгээд явчихсан бол Нямаа маань өдийд Хятадын зохиолч болчихсон таваргаж явах нь байна шүү дээ. Монголын уран зохиол нэгэн яруу найрагчаа алдах байж шүү дээ. Урагшаа бус хойшоо нүүсэн Нямаагийн дээдэст залбираму!

“Мичин жилийн нүүдэл” гэсэн бас нэг эсээ байна. Энэ нь “Мичин жил манайх Галбын говьруу нүүв. Галбын говь гэдэг нь “Арван өртөөний газраас аялан дуулж сууна даа” гэдэг шиг тоймгүй хол газар. Тийм хол газрыг тэмээгээ ачаад, хонио туугаад туулна гэдэг яаж амар байх вэ. Гэвч нүүжээ…Энэ бол урт нүүдэл байлаа” гэж эхлэсэн байх юм. Ингээд тэднийх “Худаг хармагтай”-гаас алдарт Дагийрааз гуайн хуурддаг “Уулган шар” домгийн баатрын толгойг залсан Сүм суваргийн уул хүрч, тэндээс Хар нүдэн шавагтай, Булан улаан овоо, Дэрсэнэ ус, Эргэлийн зоо, Гурван хасарын арын Бор хошуу, Хан богд уул, Ухаа заг, Өлзий хавирга, Онгон саглагар гээд нээрээ л уртын уртад “бор нялхсаа гангнуулан, ботго тэмээгээ гунгануулан нүүсэн тухай өгүүлжээ. Тэгснээ “Тэр сар өдрүүдэд миний харж явсан юм гэвэл айлын нүүдэл, зээрийн сүрэг, элс манхан, их заг, олон тэмээ, холын уулс, тэнгэрийн хаяа…Манай говь талд тэнгэрийн хаяа нүүж явдаг. Түүнийг нэхэж яаж барах вэ. Гэхдээ “Би энд явна” гэж далаад байдаг нь сонин” гэж нөгөө нүүдэлчний амьдралын нүүдэл гэдэг бэрхтэй ажлаа “тэнгэрийн хаяа нүүдэг” байгаль орчны гайхамшигт үзэгдэлрүү шилжүүлэн аваачижхаж байх юм. Донжтой, донжтой! Мөн тэгээд “Хэрэв сэтгэлд минь ямар нэгэн хөг эгшиг бүрэлдсэн бол тэр нь миний боддогоор Галын говийн нүүдэлтэй холбоотой” гэж дуу алдаадахаж. Үүнээс миний сэтгэлд зурсхийсэн юм гэвэл адтай монш чинь ер нь нутгийнхаа шүлэг шиг нэрсийг цээжилсээр байгаад шүлэгч болчихсон юм биш байгаа. Эх нутаг эзэн хүндээ ид увьдас хайрладаг эрхэм нууц бий шүү.

За тэгээд Нямаагийн ийнхүү “нүүдэл”-ээс хөх аргал шиг түүсэн хөөрхөн санааны жишээг дурдвал хичнээн ч нүүр болж мэднэ. Ер нь бол энэ ном Нямаагийн “нүүдэл”-ийн дурсамж(“Мандалын говиос Москва нүүсэн минь”) юм. Ингээд нэг уншихнаа энэ нь түүний хувьд зөв эргэсэн “салхи” дагаж тив дамнасан зол заяаны нүүдлийн тухай ном юм байна. Горькийн утгазохиолын сургуульд явах гэж хөөцөлдөн хөглөсөн тухай адал явдлаа Нямаа хөгжилтэйхэн дүрслээд, “Мандалын говиос Москвад нүүсэн минь ийм түүхтэй. Гэхдээ энэ нь миний амьдралын хамгийн эгзэгтэй үед таарсан шийдвэрлэх том нүүдэл” хэмээн гаргалгаа хийгээд, энэ “нүүдлийн бурантгийг залж өгсөн” нөхдөө найртайгаар дурссан нь бий. Нээрээ, “шийдвэрлэх энэ нүүдлийн бурантаг” түүнийг Алтан Москва хийгээд Алс Дорнод, Дундад Ази хийгээд Дорнод Европ дамнуулан хөтөлсөн тухай өгүүлж. Өөрийнх нь бичсэн дарааллаар харвал хэдэн тивийг нар зөв тойрсон байх юм.

Эргүүлж бас нэг харвал энэ нь бас Ар Монголоо тойрсон аз заяаны нүүдлийн тухай ном юм байна. Сэгс цагаан богд, Цасан дуулгат Цамбагарав, Тэрхийн цагаан нуур, Тамсагийн цэнхэр хязгаар, Дарьгангын мангирт тал… гээд! Унасан газар, угаасан ус Дундговио бас нэг нар зөв тойрсон байдаг. Бэлгэ дэмбэрэл зохирох гэж нэг ийм юм бий л дээ. Ингэж нутгаа тойрч явахад нь “Дуулим талын цэцэгрэхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” шүлэг нь хэвлэгдсэн гэнэ.

Дуулим талын цэцэгрэхүү хөөрхөн хүүхэн болж уу, би

Дугуй толины өмнө ахин дахин эргэлдээд

Дурлалын дуу аялаад гадаа гармаар байх чинь

Дуулим талын цэцэгрэхүү хөөрхөн хүүхэн болж уу, би.

Энэ шүлгийг үзсэн зарим зохиолч түүнийг нэг хөөрхөн бүсгүй яруу найрагч төрлөө гэж андууран баярлаж байсан хөгтэй явдлыг өөрөө дурсчээ. Ер Нямаагийн хүйс солигдох гээд байдаг нэг гэм байна, янз нь. Дээрх Нямаа бол ямаа юм, шүлэг нь бол ишиг нь юм гэсэн нь ч дээ. Ишигтэй ямаа гэхлээр ухна биш эм ямаа л болж таарах гээд байгаа юм. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхүйд, Умбаа(Уламбаяр гуай) халамцуухан гэртээ ирээд, авгайгаасаа эрүүний шөл уугаад байж байтал Түмэндэмбэрэл радиогоор “Дуулим талын хөөрхөн хүүхэн болжуу”-г дуулж таарч. Гэтэл Умбаа “ийм хөөрхөн шүлэг, ийм сайхан хоолой байх гэж” гээд енгэнтэл уйлсан, гэтэл хөгшин нь “Аа, чи бас…” гээд чангарсан гэдэг шог яриа ч бий. Зохиолчид гэдэг чинь зохиолчид л хойно яаж зүгээр байх вэ, муу Умбааг даваадуулаа л даа. Гэхдээ найрагч, дуучин хоёрыг дөвийлгөөд байгаа нэг сэдэл үүнд оршоод байдаг юм.

Эрэгцүүлж сайн бодвол энэ нь бас энэ Монголын утгазохиолын дөрөөнд хүрсэн “нүүдэл”-ийн тухай ном юм байна. С. Дашдооров, Ц. Дамдинсүрэн, Ш. Гаадамба, Д.Намдаг, Оюун нартай уулзаж учирч байсан тухайгаа дурсахдаа манай уран зохиолын эгзэгтэй эгзэгтэй цэгийг оноод оноод хатгачихсан аж. Нүүдлийн сунгаа гэж!

“Тэнгэрийн хаяа”-руу нүүж яваа Нямаагийн нүүдлээс би “Хулан жорооны хэл”-ийг сурлаа. “Чогдон хашга” үүлний тусыг мэдлээ. “Тэнгэр инээдэг өдөр”-т сүсэллээ. “Пагшигийн бороон”-нд нүцгэн гүйлээ. “Далайн бортого”-ыг гайхан ширтлээ. “Өвлийн солонго”-ны учрыг оллоо. “Туйлын туяа”-ны нууцад нэвтэрлээ. “Ингэн туйлаадас”-т шавуулж үзлээ. Дурсамжийн номонд орчин үеийн хэлээр бол танин мэдэхүйн “мэдээлэл” ийм арвин агуулагдах гэж! Донжтой, донжтой!

Гүн харанхуйд тэнгэрийн зүйдэл

            Гүүн зэл шиг сунайн цайрна.

Амгалан талын аяс хөндөж

Алдуурсан унага шиг од харвана.  

Тийм ээ, “Гэрийн зүүн дээгүүр тэнгэрийн цагаан зүйдэл тохоостой” байдаг, “зэлэн дээрээс багалуурын тэмээдийн хурц шорвог ааг амьсгал ханхийж” байдаг, “амгалан талд алдуурсан унага шиг од харавдаг тэнүүн говийн хүүгийн, одоо өвгөний

Зүйрлэж хэлээд магтахад

Үгийн чадал мөхсдмөөр

Зүйж оёод урлахад

Утасны өнгө бүдэгэрмаар,..

өөрийнх нь “сэтгэлийн өргөрөг, уртраг дээр” оршдог элгэн нутгаараа, “Дэлгэрхангай уулан дээрээс харагддаг дэлхий”-н(С.Дашдооров) даян их тэвүүдээр хийсэн “нүүдэл”-ээр олж түүснээ, эрэгцүүлж тунгааснаа адтай өгүүлснийг нь өөр шиг нь товчдуу өгүүлэхэд ийм байна. Харамсалтай нь, өөр шиг нь адтай бичих авъяас олиггүй над даан ч үл заяажээ.

2003 онд хэвлэгдсэн номыг Нямаагийнхаа номыг нэлээд хожуу уншиж. Гэвч “ор очоогүйгээс оройтсон нь дээр” гэсэн орос ардын зүйр үг буй. Уул усны домгийн хойноос хөөцөлддөг миний бие Нямаагийн нутгийн уулсын домог юу байна хэмээн шохоорхож, уг номыг доктор Б.Сумъяагаар гэрээс нь авчруулан эмнэлэгт уншаад эрлээ олсондоо олзуурхлаа.

  Холын холд тэнгэрийн хаяа газардаж

Холхи хөндийн цэнхэр хязгаар алдрана

Тэмүүлсэн сэтгэл түүний дээгүүр цойлж

Тэмдэгэн төдий үүлэн цөвдлийг ч давна.

Тэрний чигт бас галуу шувуу ганганаж

Тэртээ холын дулаан орноо цуврана

Тэрүүхэн мөчид хүний сэтгэл уярч

Тэнүүхэн талынхаа уянгат дууг аялна.

Тийм ээ, Нямаагийн “нүүдэл”-ийнхээ замд “тэмдэгэн төдий үүлэн цөвдлийг даван цойлсон тэмүүлэлт сэтгэл”-ээр “уяран аяласан тэнүүн талын уянгат дуу”-г сонсохдоо алга үрчиж хөхин баясаад, бас хайлахдаа дагаж аялах гэж оролдсон минь энэ ээ. “…Хайрханы замаар тоос гараад машин айсуй. Эртний нутаг буюу миний хонь хариулж, наранд борлож, чулуугаар тоглож суусан газрыг минь сонирхохоор холын жуулчин ирж байна уу даа, хөөрхий” гэж Нямаа уулга алджээ. Үгүй нээрээ, холын сэтгүүлч би ч гэсэн… Нямааг “борлуулсан говийн нар” найрагчийн номын  сацрагаар хөллөн молхи намайг “борлуулах”-аар даллав уу даа, хөөрхий!

Дахин цохолбоос Нямаа тэнгэрийн хаяанд хүрэх гэсэн энэ насныхаа “нүүдэл”-ээр түүсэн адтай, донжтой алаг эрээн санаагаа цуглуулан базаад цаг давуулан “Тэнгэрийн хаяа”-руу чулуудачихаж. Яг л хөх аргалыг савраар түүгээд мөр давуулан шээзгийрүү чулууддаг шиг. Тийм ээ, тэр хөөрхөн санаа саналгаа эх нутаг, эх дэлхийгээр нүүсэн “нүүдэл”-ээр сүвлээд зангидчихаж. Сармай хөх аргалыг талын хялгана сүвлээд холбочихсон байдаг даа. Яг тэрүүн шиг. Донжтой доо, донжтой!

2011. VII.                                                                                                                                                                                                                        Тавин орт     

Categories: Essays

Continues: THE RESULT OF EXAMINATION OF SKULLS BY INVESTIGATOR G. MUNKHBAT

April 14, 2011 1 comment

G. Munkhbat

I have examined 112 complete skulls from Khambyn ovoo. 1 of them had evident gunshot damages 18 of which had only single inward and the others both inward and outward holes. 81,9% of in-ward holes are located in back of heads around spinal cord holes /which means that they were shot through base brain and cerebellum /here are located centers of cardiovascular systems causing direct lethal damages. In other cases into left temple and parietal bone are shot 6 times, into /rite temple 3 times, into forehead and palate 1 time. When I took measurements of comparatively straight shot holes they measured from 0,6×0, 6cm 3 1,0×1,1cm, which shows that, were hot by guns of different calibers, Guns seem to be comparatively powerful ones.

In 70,5 cases of all damages bullets pieced through the heads and in 34 cases on other sides had additional splitting which witness 4-5 splitting on holes. In most cases prevail hooting from back of heads directed swards forehead and compared to His of skulls from back to forehead, from down to upward, from write to left ides.

It is impossible to force a victim to stand and shoot him from back and from down to upward that way. Such damages must have caused by bringing victims on knees head down and shoot into occipital bone (Picture 23). It is a general summary of damages, and will research magazine.

In Mongolia there are many sites of such mass graves. Such graves are in the near of centers of Arkhangai, Bulgan, Dornod, Dornogobi, Zavkhan, Uburkhangai, Southgobi, Selenge,’Central, Khubsugul, Khentei, Uvs and Khovd provinces which according to administrative division of 1937-1939 were centers of provinces. It would be difficult to call them as graves. Because, as many witnesses say, many people were shot on open areas and perhaps for sparing of bullets they punched up heads of people with butts of rifle to death and often left them open without burying.

As my humble being found ouf there are following places of mass execution In Ulaanbaatar. Yellow rock, back side of Songino mountain, Khambyn ovoo, Right and Left valley of Tolgoit, Naran, White pass, Hyrhree; Read more…

Categories: Books
Follow

Get every new post delivered to your Inbox.