Archive

Archive for February, 2012

“ЗОВЛОНТ НОХОЙ ТҮЛЭЭЧИН ДАГАСАН” ҮЛГЭР

February 26, 2012 1 comment

Хатагин Го.АКИМ

Уран зураг бол үздэг яруу найраг, яруу найраг бол сонсдог уран зураг юм.

                                                                                                               Леонарда да Винчи

2002 оны намар билүү дээ. “Сэтгэлийн тахилгат уул…” хэмээх нутгийн номоо бичих гэж хэрэглэгдэхүүн цуглуулж байсан юм даг. Нутгийн амьд байгаа хэдэн өвгөдийг “саах”-аар Дорнод явах гээд гудамжинд хөөрцөглөн гүйж явтал арван улаан ямааны хэрэгтэн Думбаа(Дунбүрээ) найзтайгаа цав хийтэл таарав аа. Мань эр хэлж байна: “Манай зураачид гурван замаар судалгаа хийж аялаад танай Дорнодод уулзах юм. Би урьд чиглэлийнхэд орсон. Өөрөөр хэлбэл, Дорноговийн зүүн талаар яваад, Дарьгангалаж, Шилийн богдлоод танай Чойбалсан орно доо” гэж байна. Тэгэхэд нь уулгамч би уулга алдаж: “Найз нь ч бас нутгийн ном бичихээр аймгийн төвөөр дайраад, Матад орох гэж байна. Та нар Шилийн богдоос мэдээж эргэж Сүхбаатарын төврүү орохгүй, шууд Эрдэнэцагааны замаар Дорнод орж таарна. Тэгэхлээр тэр замын зүүн талд чинь Матад хаан уул дүнхийж харагдана. Зүүн урьд дор нь манай сум байгаа. Миний найз нөхдөө аваад, манай суман дээр оч. Найз нь тэнд та нарыг хүлээж байя, сумын төвөөс холгүй “Баян хангай” гэж баян бүрд байгаа, тэнд ганц ямаа бооёо, таануус уулыг маань зурж өгөөрэй” гэвэл нөхөр маань ч баярлаж байгаа бололтой, хоёул Матадад уулзахаар тийнхүү “заа зүү болоод” мөр мөрөө хөөвэй. Read more…

Categories: Essays, Uncategorized

ТЭНГЭРИЙН НОХОЙН “ТЭНГЭР НЬ ХЭЭР ХАЯЛАА” ГЭЖ ҮҮ?

February 26, 2012 5 comments

“Сайн роман…зохиогчийн үнэн санааг илтгэнэ”

Дарвин  Өвөр Монголын Олон булгийн талд ирж

 байгаагүй нь харамсалтай. Хэрвээ тэр наашаа ирж

 үзсэн бол монгол талын чонынг биширч гүйцээд,

хувьслын онолдоо тусгай бүлэг нэмж оруулах байсан  биз.

                                                            Зян Рун(Хятад зохиолч) 

Чоныг уг нь тэнгэртэй амьтан л гэдэгсэн. Гэтэл байдлыг үзээд байхнаа хөөрхий чонын тэнгэр нь хээр хаяа юу даа гэлтэй. Түүнд өртөхгүй юм гэж үгүй болжээ. “Өнөөдөр” сонины зуны нэг дугаарт “Хакухо Японд чоно өсгөх нь” гэсэн мэдээ хэвлэгджээ. Энэ мэдээгээр бол Японд учир зүггүй өссөн бугыг бариулахын тулд монгол чоныг Японд аваачих юм байна. Японы чоно хамгаалах нийгэмлэгээс хамтран ажиллах урилга авсан Хакухо үүнийг уухайн тас зөвшөөрсөн гэнэ. Үүнээс мунхаг би нэг зүйлийг хачирхсан нь огт чоногүй Японд чоно хамгаалах нийгэмлэг юу хийдэг юм бол оо? Японд чоно хамгаалах нийгэмлэг гэж байснаас нээрээ бугатай юм бол буга хамгаалах нийгэмлэг гэж л баймаар юм. Бугаа тэгэж ад үзээд байгаа юм бол Буга устгах нийгэмлэг гэж байгуулаад, алж идэх ажил зохион байгуулмаар юм. Бугын мах ч сайхан шүү дээ!? Гэтэл  бугаа устгуулах гэж манай чоныг уриад байдаг. Үгүй Read more…

Categories: Essays, Uncategorized

“ОРЧЛОНГИЙН БУЗРЫГ УУДЛАГЧ” ЗОХИОЛЧ ГЕНЕРАЛ ГЭЖ ХЭН БЭ?

February 26, 2012 2 comments

Хатагин Го. АКИМ/Утгазохиолын доктор/

Бие хүн нь ямар байна,

Бичиж буй ном нь тийм л байна

                                                         Лихтенберг

Зохиолчдын эвлэлийн гурван Пүрэвдорж гэж байх. Тэд хэн хэн бэ?

             Хурдан голдуу тэрэгтэй том Пүрэвдорж

            Дурдан голдуу дотоожтой эм Пүрэвдорж

            Ордон голдуу нутагтай “сум” Пүрэвдорж.

Энэ хөөрхөн шогийг хэн зохиосныг би мэдэхгүй. Ийм юманд адтайгаараа Дооров маань л болов уу. Магадгүй, Галсан юм уу. “Үүнийг хэн бичснийг чи мэдэх үү?” гэж Пүрэвдоржоос нэг асуувал “Хэн нь ч байж мэднэ. Тэгэхдээ эм Пүрэвдоржийг нүцэглэж үзсэн хүн л бичсэн байгаа юм даа, хөө” гэж хошигносон билээ. Read more…

Categories: Essays

АРГАЛ ШЭЭЗГИЙГЭЭР ТҮҮЖ БАЙГАА ЮМ ШИГ…

February 26, 2012 Leave a comment

Хатагин Го. АКИМ (Утгазохиолын доктор)

Дэлгэрхангайн уулын дээр гарвал

Дэлхийн юм бүгдээрээ харагдана

С.Дашдооров

                         Хөөрхий муу шаахай минь

                        Хөл хоргоохоо байжээ

                        Засвар хичнээн хийвч

                        Зан тогтоохоо больжээ

                        За баяртай, шаахай минь

                        Замдаа чамайг орхъё доо

                        Чам шиг болоогүй болохоор

                        Цаашаа би чинь явъя даа(“Шаахай”).

Энэ шүлгийг би хэдийд цээжилснээ мэдэхгүй. Одоо энд цээжээр ишилж байгаа болохоор зөв эсэхийг ч санахгүй. Гэвч зэрвэс харахад урагдсан шаахайны тухай юм шиг хошин аястай охор энэ шүлэгт ирээдүй өөд “нүүх” гүн ухааны дэлгэр санаа нуугдаж байгааг л мэднэм. Их адтай шүлэг л дээ. “Жаахан”-аар “жигтэй” санаа  гаргадаг нь Д.Нямаа найрагчийн гэм биш зан. Ямар мууд нь л нөхөд нь түүнийг

                        Нямаа бол ямаа юм

                        Шүлэг нь бол ишиг нь юм гэж элэглэж байх вэ дээ. Үнэндээ бол үүнд Нямааг элэглэсэн бус шүлэгтэй хамт нь өхөөрдчихсөн байна гэж би боддог. Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дурсамж ном бас л тийм адтай аж. Дээр нь би донжтой гэж нэг үгийг нэммээр байна. Өөрөөр хэлбэл Тэнгэрийн хаяанд хүрэх гэсэн нүүдлээс түүсэн адтай, донжтой алаг эрээн санааг цуглуулаад цаг давуулан “Тэнгэрийн хаяа”-руу чулуудачихаж. Яг л хөх аргалыг савраар түүгээд мөрөө давуулан шээзгийд чулууддаг шиг. Тийм ээ, тэр уран санаа саналгаа эх нутаг, эх дэлхийгээр хэрсэн “нүүдэл”-ээр сүвлээд хэлхэчихэж. Сармай хөх аргалыг талын хялгана сүвлээд холбочихсон байдаг даа. Яг тэрүүн шиг. Гэхдээ энэ хэлхээс хялгана шиг охорын охор бус алсын алс нүүдлийн сунгааны пян даахаар хөвөрхийн хөвөрхий юм аа.

 “Салхи буруу эргэлээ” гэсэн гарчигтай жаахан эсээ буй. Хальтарч хэлэхэд, нэг санаа нь нэг эсээ юм. За тэгээд тэр нь “Говьд салхины чиглэл амархан солигддог. Хэрэв салхи буруу эргэвэл цаг уур тогтвор алдахын дохио гэж хуучцуул шинждэг” гэж эхлэх юм. Тэгэхээр нь говийн цаг уурын тухай л бичих нь дээ, бас л сонин юм гэсэн шүү юм бодож байв даа. Гэтэл, юу вэ, өнгөрсөн зууны 32 оны Говь нутагт Дэлэгсамба гэж этгээд говийнхнийг ургаш, хилийн цаана нүүлгэх гэсэн бурангуй явдлын тухай өгүүлжээ. Буруу эргэсэн салхи, буруугаар эргэх нүүдэл хоёрыг яаж холбох юм бол доо гэтэл “Дэлэгсамбын аюул нүүрлэсэн Усан бичин жилийн тэр хавар Дэл хөнжлийн салхи буруу эргэжээ. Салхи буруудвал сүү гашилдаг. Манай нутагт хөллөн боссон ороолонгийн хар салхинд сүү байтугай нь гашилсан гэж болно. Хүний амьдрал, хувь заяа ч бас гашилжээ” гээд нөгөө буруу эргэсэн салхиа хүний, ард олны хувь заяанд дээр аваачиж тавиад санаагаа зөв эргүүлчихсэн байх юм. Донжтой, донжтой! Үүнээс нь над нэг сэрхийсэн юм гэвэл хэрвээ Нямаагийн дээдэс Дэлэгсамбын үгэнд орон урагшаа нүүгээд явчихсан бол Нямаа маань өдийд Хятадын зохиолч болчихсон таваргаж явах нь байна шүү дээ. Монголын уран зохиол нэгэн яруу найрагчаа алдах байж шүү дээ. Урагшаа бус хойшоо нүүсэн Нямаагийн дээдэст залбираму! Read more…

Categories: Essays