Archive

Archive for March, 2012

ЦАСТ ЦАГААН УУЛ ЦАДИГ ТҮҮХ ХҮҮРНЭЛЭЭ_01

March 1, 2012 1 comment

Го. Акимын “Туульс хайлдаг уулс” номноос

1.    “Суварга болон ургасан” уулын цээжээр аяласан тэмдэглэл

This slideshow requires JavaScript.

                                                                        Мөнх цасан эхтэй

                                                                        Мөлгөр чулуун оргилтой

                                                                        Өргөн түмэн, хүдэр өндөр

                                                                        Баян хан Алтай нутаг минь гэв гэнэ ээ

                                                                                                      Алтайн магтаалаас

Гурван Цэнхэрийн хэмээх тодотголт гайхамшигт агуйг Монголд мэдэхгүй хүн ховор буй заа. Нээрээ л цувж яваа тэмээ шиг цэнхэр гурван уул шил шилээ даран дуниартаж байна. Энэ уулсыг урианхайчуул Гурван Сэнхэрийн уул гэнэ. Тийм ээ, Дээд, Дунд, Доод Сэнхэр гэж энэ гурвыг нэрлэнэ. Бидний суусан засаг даргын 69 машин Дунд Сэнхэрийн ам хэмээх давчуу бөгөөд сүрлэг хавцлаар нар шингэхийн алдад шурган орлоо. Сэнхэрийн гол хад элээн доошоогоо оволзоно. Бидний машин хад хэлтлэн  дээшээгээ овогноно. Энэ ам машин, гол хоёрын зөрлөгийн газар юм уу даа. Баатарлаг туулиараа алдартай Урианхан түмний нэг нутаг Мөнххайрхан сумыг зорьж яваа минь энэ. Жилийн өмнөсөн. Урианхайн нэрт сэхээтэн П. Цагаантай утсаар ярьж, Монголын их уулсын тухай нэг ном бичих санаатай байгаагаа хэлбэл тэрвээр “Таны номонд манай Мөнххайрхан уул орж байгаа юу?” гэж асуусан юм. “Ороогүй” гэж үнэнээ л хэлбэл Цагаан “Өө, манай нутгийн их хайрхан орохгүй юм бол таны ном ямар ном болдог юм” гэхэд нь “Их уул их хол шүү дээ. Би хүрч дөнгөхгүй болов уу” гэхэд минь “Би туслана аа” гэсэн. Цагаан хэлсэн амандаа эзэн сууж, Урианхайн бас нэг нэртэй хүү Адьшаатай намайг танилцуулаад, эх нутгаа, элгэн урианхайгаа гэдэг тэр залуу намайг нааш нь “шидсэн” нь энэ бөлгөө. Тийм ээ, цэлгэр талд төрсөн би Цаст цагаан ууланд мөргөх гэж явна. Read more…

Advertisements