Archive

Archive for October, 2012

Го.Акимын “Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь” ном гуравдахь удаагаа хэвлэгдэв

October 29, 2012 Leave a comment

Хэлний хамгийн сонин үзэгдэл болох өвөрмөц хэлцийн утгыг тайлсан энэ толь хоёр дахин хэвлэгдсэн боловч өдгөө олдохуйяа ховор болжээ. Энэ удаа “Эзэн сүлд” компаний хэвлэх үйлдвэр ивээн тэтгэж, нэмсэн энэ гуравдахь хэвлэлийг гаргажээ. Дунд сургуулийн төгсөлт, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын хэрэглэгдэхүүн болдог энэ ном уншигчидтайгаа эргэн золголоо. Ер оюутан сурагч, зохиолч сэтгүүлч, яруу найрагч, хэлний эрдэмтэн мэргэжилтэн гээд эх хэлээ гэдэг хэний боловч эх хэлний мэдлэгийг агуусгаж, санаа бодлоо цэгцтэй, товч тодорхой илэрхийлэхийн шидийг хэлэгчдээ хайрладаг өвөрмөц хэлцийн увьдсыг бахдалтай. Read more…

Advertisements
Categories: 2012, News

ЧИНГИС ХААНЫ СҮЛД БУЮУ ЭРГЭСЭН ХАСЫН УТГА /Таамнал/

October 4, 2012 2 comments

                                               /Таамнал/

Homo sapiens хэмээх ухаант хүмүүн  нь үүссэн цагаасаа хойш эргэн тойрныхоо юмс, үзэгдлийг дүрсээр илэрхийлж, үл ойлгогдох учир битүүлэг үзэгдлийг тэмдгээр дүрсэлж, учир утгыг тийнхүү дүрсээр тайлах гэж оролдож байжээ гэлтэй. Энэ нь хадны зургаас тод харагдана. Хадны зураг дотроос эрдэмтдийн овог аймгийн тамга гэж нэрлэж байгаа дүрсүүд бүр тодорхой жишээ болно. Тамгануудын утга ихэд балархайшиж, дээр үеийн хүмүүс эдгээрээр юу бэлгэдэж байж вэ гэдгийг өдгөө бид зөвхөн таах гэж оролдож байна. Эдгээрээс ихээхэн нууцлаг нь хас, түүний бэлгэдэл юм. Read more…

Categories: 2012, Essays

ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ЧОНО

October 3, 2012 Leave a comment

/Г.Акимын “Тэнгэрийн нохой” хятад хэлээр хэвлэгдлээ/

Бичиг номын билиг төгс хүмүүн, цагийн түлхээсээр төрсөн оюут гүүш Готовын Аким абугайн “Тэнгэрийн нохой” туурвил, Монголоо гэх сэтгэлтэнд дэндүү хатуу хариг хоридугаар зууны түмэн гачаалыг бие хийгээд сэтгэлээрээ туулан чадаад, бүтээл туурвилаараа цолгорсон, лав бодолт, нэвт сэтгэгч  Доноровын Намдаг  абугайн “Өвгөн чонын улиан” туужийг хамтатган, Бээжингийн Их сургуулийн  дорно дахины хэлний салбарын Монгол хэлний тэнхимд олон жил  багш, эрхлэгчээр ажилласан, монгол улсад ч ажил албаны шугамаар олон жил болсон бидний хэзээний танил, Хятад Монгол түмний эв найрын үйлсэд хичээл зүтгэлээ дайчилсаар яваа  Ёо Кэ Чэн  абугай өөрийн эх хэлнээ бахтай сайхан орчуулжээ. Энэ номыг Хятадын “Хөх мөрөн” Чан Жиа хэвлэлийн хороо энэ оны долдугаар сарын хуучдаар хатуу хавтасныхаа гадуур дан нимгэн, нимгэн хавтасныхаа гадуур давхар ороолт хавтастай үзэмж хийц, ур донж бүхий хэвлэн уншигч олноо барьжээ. Сүүлхэн үес Хятад улсаар барахгүй бөмбөрцгийн олон орноо орчуулагдан машид цууд гарч буй, манайд “Чонон сүлд” нэрээр хэвлэгдсэн хятадаараа “Чонон тотем” /Лан тотем/ номын /уул нь сүлд гэснээс шүтээн, шүтлэг гэсэн нь онох байсан болов уу/ зохиолч Зян Рун абугайн санаачлагаàр  хятад хэлнээ орчуулан  хэвлэсэн бөгөөд òýðâýýð уул номын редактор нь ажээ. Read more…