Archive

Archive for January, 2013

“ТУУЛЬС ХАЙЛДАГ УУЛС” СҮНДЭРЛЭЛЭЭ

January 10, 2013 1 comment

akim_nom+02Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, нийтлэлч Готовын Акимын “Туульс хайлдаг уулс” ном оны босгон дээр хэвлэгдэн гарлаа. Дээрх номонд Монгол орны үзэсгэлэнт байгалийн сайхан, тахилга шүтлэгтэй уулсаар аялсан тэмдэглэлүүд, түүнтэй холбогдох өөрийнх нь авсан 600-аад гэрэл зураг оржээ. Номын тухай танилцуулгын оронд археологич Хатагины Д.Эрдэнэбаатарын бичсэн тус номны өмнөтгөлөөс иш татахад илүү сонирхолтой хэмээн бодлоо. Номын өмнөтгөлд:  “Халуун эх оронч” хүн гэж заавал ирт мэс, галт зэвсэг агсан, цусаа урсган, байлдаж туслалдсаныг биш, “эрдэм ухаан, оюун мэдлэгээ хойч үедээ үлдээдэг” тийм хүнийг бас хэлж болно. Тийм хүний нэг нь даруу нь хэтидсэн, өөрийгөө “бядан явагч” хэмээн ёгтолсон Хатагины буурал бичээч юмаа. Нэгэн цагт Боржигоны Д.Нацагдорж “Миний нутаг” хэмээх агуу шүлгээ бичиж, “халуун эх орон” юугаан магтан дуулсан. Эдүгээ Хатагины Го.Аким хүндэтийн бичсэн энэ бүтээл “Эх орон-өлгий нутаг” юугаан сэтгэлээс гарахын аргагүй ойлгомжтойгоор магтан дуулсан төдийгүй энэ сайхан эх нутаг дээр үүссэн Монгол хүний тухай өгүүлж, тэдний бүтээсэн оюуны бүтээлийн дээжийг хамтад нь өргөн барьжээ. Read more…