Archive

Archive for November, 2013

АВРАЛЫН ОРОН ЭРГҮНЭ ГУН ҮЛГЭР ХЭЛЭВ ҮҮ, ШАШДИР ХҮҮРНЭВ ҮҮ?[1]

November 4, 2013 3 comments

 Хатагин Го. АКИМ

Өнгөрсөн үеэ сонирходоггүй ард түмэнд

хэтдээ гарамгай улс болохын хувь байдаггүй.

Грумм Гржимайло

                                                                       Угаа мартhан хүниие

                                                                        Ухан дээрэhээ гал идэхэ.

                                                                                                Сэцэн үгэ

erhuu goliin hundii

Эрхүү голын хөндий Гэрэл зургийг Го.Аким

              Эл гарчигийг тавьснаас яг сар хагасын өмнө бөлгөө. Молхи миний бие хадны бичээс судлах ажлаар манай нэрт археологич доктор Д. Эрдэнэбаатартай хамт аялалаа эхлээд ганцхан хонож байв. Бид Чингис хааныхаа найманы Таян ханыг сөхрүүлсэн Наху гун хайрханы өвөр бэлээр руни хэмээгдэх  бичээсийн зураг дарж, хуулга авч явсаар Дашинчлан сумын төврүү машины хамар дөнгөж шургуултал дор төмөр тасхийвэй. Үзвэл машины бие ялихгүй “чилээрхэн” ажгуу. Иймд бас шалихгүй “засал хийлгэх”-ээр болж байтал утас дуугарав. Авбаас Дэлхийн монгол туургатны өв соёлыг хамтран хамгаалах “Их голомт” сангийн тэргүүн, Монгол улсын гавъяат жүжигчин  Явгаан найз маань ярьж байна. “Хөөе, чи утсаа авахгүй, хаана тэнэж явна аа?” гэж байна. “Муу нөхөр нь, судалгааны хэмээх том нэртэй ажлаар хөдөө хөхөрч, гадаа гандахаар явна” гэлээ. “Сайхан юм аа” гэж байна. “Муу нөхөр нь ингэж бядан явахдаа дуртай юм даа” гэлээ. “Тэгвэл чамд бас нэг бядах ажил гарах нь, хөө. Чиний нөгөө үглээд байдаг Эргүнэ гунд чинь очих боломж гарч байна, Буриад явъя” гэх нь тэр. “Одоо яана аа. Найз нь сараас нааш очиж чадахгүй шүү дээ” гэвэл “ “За яах вэ, чи наад ажлаа гүйцээгээд ир, тэгээд хэдүүл явъя” гэж байна. Хажуугийн нөхөддөө мэдэгдээгүйгээс биш би дороо бараг дэвхцсэн дээ. Алдарт Наху гун хайрханы дэргэд домогт Эргүнэ гунд зорчих энэ чимээ алтан амтай найзын минь алтан амнаас гараад муу хоёр дэлдгэррүү минь алт мэт урсаад орж явчихлаа ! Дэндүү бэлгэ дэмбэрэлтэй байв шүү! Read more…

Advertisements
Categories: 2013, Essays

“ САЙХАН БҮСГҮЙН ХӨЛ ХҮРЭХЭД ЦЭЦЭГЛЭДЭГ ГАСЛАНГҮЙН УЛААН МОД”-НЫ ҮНЭР

November 4, 2013 Leave a comment

Хатагин Го. АКИМ /УЗД/                                          

                                    /Галидасын “Үүлэн зардас”-ыг номч Ринчений

                        дуун хөрвүүлснээс цөөн бадгийг задлах мөхөс оролдлого/

                                                                        Амьд явбал алтан сайхан аягаар

                                                                        Аршаан амсана гэж ардын үгэнд буй

                                                                        Амсуулах орчуулагч нь өлгийд буй заа.

                                                                                                                        Б. Ринчен

            Эрдэнийн номч багштаны эрдмийн сайхан хуралд чуулж буй мэргэд та бүхэнд энэ өдрийн түмэн амагаланг айлтгая!

             Эртний Жагарын Бигирмижид [Vikramaditya] хааны ордны “есөн эрдэнийн” нэгэн гэж өргөмжлөгдөж, орчуулбаас “Хар охин тэнгэрийн зардас” гэсэн уянгын алдар олсон зохист аялгууч Галидасын “Үүлэн зардас” найраглал нь эртний Жагарын “Khanda-Kavays[1] хэмээх яруу найргийн нэгэн чиглэлийн эрдэнийн дээд нь” гэж үнэлэгддэг[2] болой. Read more…

Categories: 2013, Essays