Home > Uncategorized > Утга соёлын нууц увдисыг…

Утга соёлын нууц увдисыг…

rekt4Хатагины шийрийг хатааж яваа номч мэргэн, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Го. Акимын “Эргэсэн хасын утга буюу эзэн Чингисийн сүлд” гэдэг ном өнгөрсөн зун уншигч олондоо толилуулсан “Туульс хайлдаг уулс” номын зулай дээр гишгэн гарч, уншигч түмний нүдийг хужирлаж, зүрхэнд нь хасын гал асааж байна. Хорвоо ертөнцийн учир утгыг эргэцүүлэн ухаарахын одонд төрсөн хэнд ч болов эдгээр цуврал ном эх орноороо хэрэн тэнэгчийн үйлс зорилго сэтгэлчилэн бүтэж байгаагийн баталгаа нь бөгөөд нэр нь хүртэл эрдэнэс баялгийг мөнхлөн, хад чулуу нь хүртэл түүх соёлоо дархлан хадгалсан дархан эх орныхоо утга соёлын нууц увдисыг нээн тольтгосныг уншихад юутай бахтай билээ. Монголчуудын явсан нохой яс зуудаг гэх буюу мянга сонссоноос нэг үз гэдэг ардын мэргэн үгийн үнэнийг энэ ном гэрчилж байна. Аким багшийн үйл амьдрал ч энэ л гүн ухааны улбаатай, хасын дүрс, утга учрыг тайлах олон учгийг ингэж л олж, хойноос нь мөшгин судалж, судлаачдын санааг өөрийнхтэйгээ харьцуулан жишиж тайлж, таамналаа дэвшүүлсэн нь эрсэн хүн олдгийн үлгэрийг үзүүлж байгаа бөгөөд таамнал гаргалгаа нь их эрдэмтэн Пифагорын “Нарнаас сацраг түгдэгийн адил нэгэн сурвалжаас бүх сургаал гардаг” хэмээн айлдсантай дүйж байгаа нь сонин. Энэ номд олон таамнал дэвшүүлж, хасыг оршихуйн үүднээс нь буюу оршихуйн медитацийн тэмдэг гэдгээр нь сайтар задлан шинжилж, мөшгинучирутгыгэрж, эртнийхадны зургийн дурсгалуудад буй хэлбэр дүрсийг барьж өөрийн таамналыг дэвшүүлэхдээ урьдын судлаачдын оноосон он цагийг дэндүү мөчид, охор байгааг илчлэн шүүсэн аястай байгаа нь түүхэн зүйд нийцэж байна. Ийнхүү онол, түүхийн олон асуудал ургуулж, маргаан мэтгэлцээнд хүртэл дууддаг хасын судлалаар уйгагүй хөөцөлдөж, олон сонирхолтой санаа цухалзуулж, заримыг өөрийнхөөрөө эвлэгхэн тайлж ёстой асуудал дэвшүүлсэн ном бичсэн Аким багшдаа цаашдын шинжилгээний ажлын улам өндөр амжилт хүсье.

Л.Батчулуун /ШУ. 0./

Advertisements
Categories: Uncategorized
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: