Archive

Archive for the ‘Го.Акимын тухай /судлал/’ Category

ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ЧОНО

October 3, 2012 Leave a comment

/Г.Акимын “Тэнгэрийн нохой” хятад хэлээр хэвлэгдлээ/

Бичиг номын билиг төгс хүмүүн, цагийн түлхээсээр төрсөн оюут гүүш Готовын Аким абугайн “Тэнгэрийн нохой” туурвил, Монголоо гэх сэтгэлтэнд дэндүү хатуу хариг хоридугаар зууны түмэн гачаалыг бие хийгээд сэтгэлээрээ туулан чадаад, бүтээл туурвилаараа цолгорсон, лав бодолт, нэвт сэтгэгч  Доноровын Намдаг  абугайн “Өвгөн чонын улиан” туужийг хамтатган, Бээжингийн Их сургуулийн  дорно дахины хэлний салбарын Монгол хэлний тэнхимд олон жил  багш, эрхлэгчээр ажилласан, монгол улсад ч ажил албаны шугамаар олон жил болсон бидний хэзээний танил, Хятад Монгол түмний эв найрын үйлсэд хичээл зүтгэлээ дайчилсаар яваа  Ёо Кэ Чэн  абугай өөрийн эх хэлнээ бахтай сайхан орчуулжээ. Энэ номыг Хятадын “Хөх мөрөн” Чан Жиа хэвлэлийн хороо энэ оны долдугаар сарын хуучдаар хатуу хавтасныхаа гадуур дан нимгэн, нимгэн хавтасныхаа гадуур давхар ороолт хавтастай үзэмж хийц, ур донж бүхий хэвлэн уншигч олноо барьжээ. Сүүлхэн үес Хятад улсаар барахгүй бөмбөрцгийн олон орноо орчуулагдан машид цууд гарч буй, манайд “Чонон сүлд” нэрээр хэвлэгдсэн хятадаараа “Чонон тотем” /Лан тотем/ номын /уул нь сүлд гэснээс шүтээн, шүтлэг гэсэн нь онох байсан болов уу/ зохиолч Зян Рун абугайн санаачлагаàр  хятад хэлнээ орчуулан  хэвлэсэн бөгөөд òýðâýýð уул номын редактор нь ажээ. Read more…

Advertisements