Archive

Archive for the ‘Мэдээ’ Category

“JUST ONE GENGHIS KHAN ON EARTH THE SITTING PRETTY OF BLUE MONGOLS” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

August 20, 2014 Leave a comment

akim_01Орчуулагч, сэтгүүлч Го.Акимын “Хөрстөд ганцхан Чингис хаан буюу Монголчуудын өлзий учрал”  ном англи хэлээр хэвлэгдэн гарч Хүүхдийн номын ордонд 2014 оны 8-р сарын 15-нд номын нээлт боллоо. Тус номыг нэрт орчуулагч Дашдаваа англи хэлнээ хөрвүүлж, “Жак Уэтерфорд сан”  ивээн тэтгэж хэвлүүлжээ. Номын нээлтэд Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын зохиогч Жак Уэтерфорд нар оролцож баяр хүргэж үг хэллээ. Ерөөлч, магтаалч Ягваан Акимд зориулсан магтаал уншиж, гавьяат жүжигчин Даваахүү ая дуугаа өргөлөө. 

Advertisements
Categories: Мэдээ, News

ACKNOWLEDGEMENTS

August 20, 2014 Leave a comment

I, the humble author offer my sincere acknowledgements and a blue scarf to my friends who have helped me complete the English translation of this book.

I would like to thank my polyglot friend, Khargana G. DASHDAVAA for translating my little book into English.

I would like to thank Nicholas J. Bradish and David M. Chace for their kind help with editing the translation. Nick and David are Peace Corps Volunteers who serve Mongolians by teaching English and initiating community programs.

I also would like to thank Tsend-Ayush BATMUNKH, the director of Mongolian 4-H youth organization, who introduced me to these American men.

Thanks to Sukhbaatar ERDENEBOLD, the president of the Jack Weatherford foundation and Yazguur Soyol (Tradition and Culture/ Foundation), for the printing the book in English and delivering it to the people.

Let me finally thank the Office of the President of Mongolia for assistance in the publication of this book, 

Prof. Go. Akim

Categories: Мэдээ, News

“Чулуун судар-соёлын өв”-ийг дэлгэв

December 12, 2013 Leave a comment

ССАЖЯ-ны Соёл, урлаг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр “Чулуун судар-Соёлын өв” төслийн багийн хан руни, худам монгол, тод монгол, ланз, түвд, хятад, уйгур, согд, тамга тэмдэг зэрэг есөн төрлийн 30 гаруй бичээсийн сийлмэлийн дардсыг авчээ. Read more…

Categories: 2013, Мэдээ

“ЧУЛУУН СУДАР – СОЁЛЫН ӨВ” ТӨСӨЛ

December 12, 2013 Leave a comment
Төслийн зорилго: Хадны сийлмэл үсэг, бичиг, тамга тэмдэгийн улсын нэгдсэн бүртгэл мэдээлэлийн сан бий болгох, эдгээр дурсгалын шинэчилсэн тоо баримт бий болгох, судалгаа хийх
Categories: Мэдээ

“ТУУЛЬС ХАЙЛДАГ УУЛС” СҮНДЭРЛЭЛЭЭ

January 10, 2013 1 comment

akim_nom+02Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, нийтлэлч Готовын Акимын “Туульс хайлдаг уулс” ном оны босгон дээр хэвлэгдэн гарлаа. Дээрх номонд Монгол орны үзэсгэлэнт байгалийн сайхан, тахилга шүтлэгтэй уулсаар аялсан тэмдэглэлүүд, түүнтэй холбогдох өөрийнх нь авсан 600-аад гэрэл зураг оржээ. Номын тухай танилцуулгын оронд археологич Хатагины Д.Эрдэнэбаатарын бичсэн тус номны өмнөтгөлөөс иш татахад илүү сонирхолтой хэмээн бодлоо. Номын өмнөтгөлд:  “Халуун эх оронч” хүн гэж заавал ирт мэс, галт зэвсэг агсан, цусаа урсган, байлдаж туслалдсаныг биш, “эрдэм ухаан, оюун мэдлэгээ хойч үедээ үлдээдэг” тийм хүнийг бас хэлж болно. Тийм хүний нэг нь даруу нь хэтидсэн, өөрийгөө “бядан явагч” хэмээн ёгтолсон Хатагины буурал бичээч юмаа. Нэгэн цагт Боржигоны Д.Нацагдорж “Миний нутаг” хэмээх агуу шүлгээ бичиж, “халуун эх орон” юугаан магтан дуулсан. Эдүгээ Хатагины Го.Аким хүндэтийн бичсэн энэ бүтээл “Эх орон-өлгий нутаг” юугаан сэтгэлээс гарахын аргагүй ойлгомжтойгоор магтан дуулсан төдийгүй энэ сайхан эх нутаг дээр үүссэн Монгол хүний тухай өгүүлж, тэдний бүтээсэн оюуны бүтээлийн дээжийг хамтад нь өргөн барьжээ. Read more…

Нэрт дуун хөрвүүлэгч Го.Акимийн “Тэнгэрийн нохой” Хятадад шуугиан тарьж байна.

August 1, 2012 Leave a comment

Хятад хэл дээр орчуулагджээ

Нэрт дуун хөрвүүлэгч Го.Акимын “Тэнгэрийн нохой” ном Хятадын Чанг Жианг соёл урлагийн хэвлэлийн компанид хэвлэгдэн бүх хятад даяар худалдаанд гарчээ. Энэ компанид “Чонон сүлд”-ном анх  хэвлэгдсэн ажээ. Алдарт зохиолч Зянг Рун хоёр жилийн өмнө Монголд анх удаа ирэхдээ Го.Акимтай танилцан “Тэнгэрийн нохой” номыг  англи хэлээр уншсанаас хойш уран бүтээлийн анд нөхөд бололцон Акимыг “Чонын багш” хэмээн хүндлэх болжээ. Чингээд түүний “Тэнгэрийн нохой” уран сайхны нийтлэлийн номыг нь хятад хэлээр хэвлүүлэн, өмнөх үгийг нь өөрөө бичихээ амласан юм. Read more…

Categories: 2012, Books, Мэдээ