Archive

Archive for the ‘2013’ Category

“Чулуун судар-соёлын өв”-ийг дэлгэв

December 12, 2013 Leave a comment

ССАЖЯ-ны Соёл, урлаг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр “Чулуун судар-Соёлын өв” төслийн багийн хан руни, худам монгол, тод монгол, ланз, түвд, хятад, уйгур, согд, тамга тэмдэг зэрэг есөн төрлийн 30 гаруй бичээсийн сийлмэлийн дардсыг авчээ. Read more…

Advertisements
Categories: 2013, Мэдээ

АВРАЛЫН ОРОН ЭРГҮНЭ ГУН ҮЛГЭР ХЭЛЭВ ҮҮ, ШАШДИР ХҮҮРНЭВ ҮҮ?[1]

November 4, 2013 3 comments

 Хатагин Го. АКИМ

Өнгөрсөн үеэ сонирходоггүй ард түмэнд

хэтдээ гарамгай улс болохын хувь байдаггүй.

Грумм Гржимайло

                                                                       Угаа мартhан хүниие

                                                                        Ухан дээрэhээ гал идэхэ.

                                                                                                Сэцэн үгэ

erhuu goliin hundii

Эрхүү голын хөндий Гэрэл зургийг Го.Аким

              Эл гарчигийг тавьснаас яг сар хагасын өмнө бөлгөө. Молхи миний бие хадны бичээс судлах ажлаар манай нэрт археологич доктор Д. Эрдэнэбаатартай хамт аялалаа эхлээд ганцхан хонож байв. Бид Чингис хааныхаа найманы Таян ханыг сөхрүүлсэн Наху гун хайрханы өвөр бэлээр руни хэмээгдэх  бичээсийн зураг дарж, хуулга авч явсаар Дашинчлан сумын төврүү машины хамар дөнгөж шургуултал дор төмөр тасхийвэй. Үзвэл машины бие ялихгүй “чилээрхэн” ажгуу. Иймд бас шалихгүй “засал хийлгэх”-ээр болж байтал утас дуугарав. Авбаас Дэлхийн монгол туургатны өв соёлыг хамтран хамгаалах “Их голомт” сангийн тэргүүн, Монгол улсын гавъяат жүжигчин  Явгаан найз маань ярьж байна. “Хөөе, чи утсаа авахгүй, хаана тэнэж явна аа?” гэж байна. “Муу нөхөр нь, судалгааны хэмээх том нэртэй ажлаар хөдөө хөхөрч, гадаа гандахаар явна” гэлээ. “Сайхан юм аа” гэж байна. “Муу нөхөр нь ингэж бядан явахдаа дуртай юм даа” гэлээ. “Тэгвэл чамд бас нэг бядах ажил гарах нь, хөө. Чиний нөгөө үглээд байдаг Эргүнэ гунд чинь очих боломж гарч байна, Буриад явъя” гэх нь тэр. “Одоо яана аа. Найз нь сараас нааш очиж чадахгүй шүү дээ” гэвэл “ “За яах вэ, чи наад ажлаа гүйцээгээд ир, тэгээд хэдүүл явъя” гэж байна. Хажуугийн нөхөддөө мэдэгдээгүйгээс биш би дороо бараг дэвхцсэн дээ. Алдарт Наху гун хайрханы дэргэд домогт Эргүнэ гунд зорчих энэ чимээ алтан амтай найзын минь алтан амнаас гараад муу хоёр дэлдгэррүү минь алт мэт урсаад орж явчихлаа ! Дэндүү бэлгэ дэмбэрэлтэй байв шүү! Read more…

Categories: 2013, Essays

“ САЙХАН БҮСГҮЙН ХӨЛ ХҮРЭХЭД ЦЭЦЭГЛЭДЭГ ГАСЛАНГҮЙН УЛААН МОД”-НЫ ҮНЭР

November 4, 2013 Leave a comment

Хатагин Го. АКИМ /УЗД/                                          

                                    /Галидасын “Үүлэн зардас”-ыг номч Ринчений

                        дуун хөрвүүлснээс цөөн бадгийг задлах мөхөс оролдлого/

                                                                        Амьд явбал алтан сайхан аягаар

                                                                        Аршаан амсана гэж ардын үгэнд буй

                                                                        Амсуулах орчуулагч нь өлгийд буй заа.

                                                                                                                        Б. Ринчен

            Эрдэнийн номч багштаны эрдмийн сайхан хуралд чуулж буй мэргэд та бүхэнд энэ өдрийн түмэн амагаланг айлтгая!

             Эртний Жагарын Бигирмижид [Vikramaditya] хааны ордны “есөн эрдэнийн” нэгэн гэж өргөмжлөгдөж, орчуулбаас “Хар охин тэнгэрийн зардас” гэсэн уянгын алдар олсон зохист аялгууч Галидасын “Үүлэн зардас” найраглал нь эртний Жагарын “Khanda-Kavays[1] хэмээх яруу найргийн нэгэн чиглэлийн эрдэнийн дээд нь” гэж үнэлэгддэг[2] болой. Read more…

Categories: 2013, Essays

ДУУН ХӨРВҮҮЛЭГЧИЙН ТАВИЛАН

October 10, 2013 Leave a comment

Дуун хөрвүүлэгч Г. Амарын 80 насны ойд

Орчуулагч- соёлын тэрэгний морь

                                                                                                            А.С. Пушкин

            УБДС-т оюутан байсан цаг. Гуравдугаар дамжаанд байсан юм уу даа. Даваасамбуу, Сүхтогоо бид гурав орчуулга хийхийн бөөн хорхой. Тэгтэл хэвлэлийн нэгдсэн редакц гэдгээс орчуулга заахаар хоёр багш ирэв. Нэгийг нь Самдан гэнэ. Манай бүлэгт хичээл заав. Самдан багш маань “Та нар манай редакц дээр очиж бай” гэж хэлэв. Бид гурав ч тууж хүрэлгүй яах вэ! Чингэхэд уран зохиолын редакцид залуухан өндөр шар хүн хүний орчуулсан номыг ариутган сууж байх. Амар редактор гэдэг тэр аж. Самдан багш маань улстөрийн зохиолын орчуулгын редакцынх. Би уранзохиолынхруу нь татагдах. Эрийн санаа мухаргүй гэж тэр юм биз дээ. Тэгээд Амар гуайн дэргэд зогсож, ном хэрхэн шүүтгэж байгааг нь харж хэдэн цагаар хамаагүй зогсох. Амар гуай суудлаас бараг босно гэж үгүй. Өрөөнд нь “буу халж” байгаа хүмүүсийн хөөрөлдөж байгаад хааяа нэг үг хавчуулна. Засаж байгаа орчуулгаа л шагайгаад суугаад байна.  Ингэж Амар багштайгаа танилцсан юмсан. Чингээд тийш байнгын гүйдэлтэй болсон доо. Далд санаа нь нэг ном аваад орчуулчих. Жинхэнэ бүдүүн зүрх гэдэг л тэр байсан байх. Юу гэж л нусгай, жулдрай оюутанд ном сэглүүлж байх вэ дээ, тэр ойлгомжтой. Тэгсээр би сургуулиа төгсөж, сургуульдаа багш ухаантай юм болов. Нэгдсэн редакцруу гүйдэг хэвээрээ. Тэр гуравдугаар дамжаанаас л би мэр сэр юм орчуулж, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн”, “Хөдөлмөр” зэргийг бууддаг болсон  л доо. Амар гуай тэр бүхнийг ажиглаж байсан бололтой байдаг. “Над нэг орчуулах ном өгөөч” гэж ам нээхгүй. Зүрх алдана. Тэгтэл нэг өдөр Амар гуай маань өөрөө хэлж байна: “Чи Францын зохиолч Анатоль Франсын “Боги жаждут” номыг орчуулж үзэхгүй юү.

Read more…

Categories: 2013, Portrait

ДОРЖИЙН АГВААН БА ДАЛАЙ ЛАМ

October 10, 2013 Leave a comment

/“ДЭЛХИЙГ ЭРГЭЖ БЯДСАН ДОМОГ,  СОНИРХЛЫН БИЧИГ ТӨДИЙ ХЭМЭЭХ”-ИЙГ СОНИРХОВООС/

 

Хатагин Го. АКИМ

hatagin@gmail.com

Ulaanbaatar, MONGOL

 

Анаа Эгэт Чисанаа ба

Асагат Чулуутайн дацангууд

Асар баясахуй бээр хүлээн

Аврал Тэва Ганжурба ламыг

Алстаа залж тогтоохыг

 надад даалгавай

                                                                                                                                        Доржийн Агваан

                                   

            Монгол угсаатны алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий буриад зоны аугаа их сэхээтний нэгэн болох Доржийн Агвааны тулгын чулууг нь тулсан Асагатын дацангийн 100 жил гайхамшигт ойгоор энэ дагшин оронд хуран чуулж буй эрхэм эрдэмт та бүхний түмэн амгаланг айлтгасу. Энэ уулзалтад молхи намайг урьсанд гялайн талархснаа илэрхийлмү.

Энэ дэлхийг ширээр бүрсү хэмээвээс

                        Эн тэнцэх шир хаанаас олдох вэ.

                        Эрхбиш гутлынхаа улыг ширлэчихвэл

                        Эгээ л хамаг дэлхийг ширлэсэнтэй адил буюу  гэж Жагарын их бандида Шантидева айлдсан нь буй. Read more…

“ХУТАГТУУД ХУВИЛДАГ НЬ ҮНЭН ҮҮ?” БУЮУ ЗҮҮДНИЙ ТАЙЛАЛ

October 10, 2013 1 comment

Урьд шөнө би зүүдлэв. Чингэхдээ бүр хачин гээч! Яахын аргагүй Хатагины Егүзэр хутагт маань юм аа. Гэрэл зургаас нь миний харсан дүр яахын аргагүй мөн дээ. Чухам хаанаас юм, тэнгэрээс юм уу, өөр газраас юм уу, бүү мэд, хутагт маань над хэлж байна. “Би хойт дүрд тодордог ч өөр хутагт болохгүй шүү” гээд байх юм. Би ихэд гайхаж байх бололтой. Сэрчихэв. Ямар жигтэй юм бэ? Яахаараа хутагт маань над ийм зүүд өгдөг билээ? Бодлоо. Гэтэл Сүхбаатар аймгийн төвд Егүзэр хутагтад босгосон гэх нэгэн хөшөө сэтгэлд сэрхийвэй… Read more…

“СУУСРЫН ГҮЙДЭЛ САЛХИН”-Ы ШИВНЭЭ

October 3, 2013 Leave a comment

1001/“Морин толгой” нөхрөө дурсахуй/

Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс

Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юү.

Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос

Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу.

Миний нэг муу гэм буй. Тэр нь юу гэвэл шал умаа хум согтохдоо энэ шүлгийг уншдаг, чингэхдээ бүр зурагдсан пянз шиг уншдаг гэнэ. Миний архины найз нар намайг энэ шүлгийг уншаад эхлэвэл “Нөгөө муу Аким чинь яваад өглөө, хөөрхийг гэрт нь аваачиж, авгайд нь халуун чихийг нь атгуулахгүй бол болохоо байлаа” гэлцдэг гэнэ. Хамгийн сүүлд Дорноговьд их Данзанравжаагийн сүм суваргын шав тавих ёслолд оролцоод буцахдаа Одон-Гоо (Одончимэд)-ийнхоо машинд нэг уншсан санагдана. Санагдах ч юу байх вэ, би юугаа санах вэ, Одонгоо маань л маргааш нь хөхрөөд, “Чамайг эхлээд сонсоход овоо аятайхан байсан чинь сүүлдээ бүр залхаад, арга ядахдаа замд сумын төвөөр орж, гуанзанд нэг аяга дахин уулгавал харин машинд ороод овоо нам болж, чих минь амарсан” гэж хөхрөөд байсан. Одон-гоо хүн явуулахдаа сайн л даа. Гэвч энэ нь үнэн гэж би харданам. Эмч домч нар “Нанчид хүртэж болохгүй” гэж чандлан хорьсон атал саяхан дайрлага дайраад нэг сэрвэл наадам болж байв. Би “Суусрын гүйдэл салхин” гэж амандаа шивнэвэй. Үгүй нээрээ, тэр салхин согтуу боловч сохор ухаанд минь юу шивнэв ээ. Хавар намар цасан сархиагт Харлаг тахь шиг Эрээн уулын хөвүүн Дэндэвийн Пүрэвдорж. Тэрбээр “Зөвхөн хондлойдоо бус, зүрхэн тольтдоо хөх толботой шүлэг бичих ёстой” гэж надад нэг цэцэлсэн нь бий. Read more…

Categories: 2013, Portrait