Archive

Archive for the ‘Essays’ Category

 THE MAGEN DAVID IS FOUND FROM MONGOLIA, INDEED

January 11, 2016 Leave a comment

 

IMG_9998.JPGWere found and have been found; anything else can be found in Mongolia. Yes, the things that are inseparably connected with the world history, and even things that are closely linked with the universe and space can be found in Mongolia. There’s nothing to wonder. Yet, it can be found only by searching as we say ‘the wandering dog finds a bone’.  By searching in mountains and rocks. The ceremonial lazuli glass cup of the Roman aristocrats was found in the proto-Mongol Hun (Xiongnu) royal tomb, ancestors of Blue Mongols. The scripts of Syria resting in the remote Mediterranean Sea were inscribed on the rock cliffs of the Sumeru Altai Mountains. The golden ‘portrayed’ coins of Turks, dating back to 6th century and made after the faraway Byzantine coins were found in the tomb in Tuul River valley. The ancient astrological map of starry sky of myriad light years found its home at the Holy Mount Javkhlant. Read more…

ТЭМЭЭ ЭВЭРТЭЙ БАЙСАН УУ?

January 11, 2016 Leave a comment
Хатагин Го. АКИМ
                        Тэмээ тэнгэрийн амьтан.
                                                С. Жамбалдорж

IMG_8252.JPGУншигч абугай намайг дандаа үлгэр ярьж байх юм гэж бүү бодоорой. Үлгэр гэхээр хүмүүс худал юм, уран сэтгэмжээр зохиосон юм гэж ихэнхдээ ойлгодог. Тэгээд ч “Энэ чинь Үлгэрийн далай” гэвэл “наадах чинь бүтэхгүй, шал худлаа” гэсэн утга илэрхийлдэг л дээ. Гэтэл үлгэрт бас ор байгаад байх шиг ээ! Тэгвэл тэмээ эвэртэй байсан уу, үгүй юү гэдгийг өгүүлэхийн тулд эхлээд үлгэрээ хэлъе. Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арванхоёр салаа эвэртэй байж гэнэ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй, мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байж л дээ. Иймд тэмээ сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулж хөөрлөхдөг байж ээ.

Read more…

Hatagin Go.Akim ERGUNE KHUN, REALM OF REFUGE, DID IT TELL A FAIRY TALE OR SPEAK OF HISTORY?[1]

October 5, 2014 2 comments

                                                The folks who ignore their history in the past lack

the fate to achieve a prominent country in future

                                                                                                Grumm-Grjimailo

                                                Those who forget their origin

                                                Got their mind weakened.

                                                                                                /Buryat wise saying/

IMG_8381It was a month and a half after I put this title on paper. It was the second day of my expedition to study the stone scripts accompanying the renowned archeologist Dr. D.Erdenebaatar. The expedition collected documentations of taking photography and replicating the inscriptions in the southern slope of Nakhu Ghun sacred mountain, where eight hundred years ago, the Great Lord Chinggis Khaan defeated Tayan khan of Nayman and just entered the Dashinchilen soum center, when there a sound of hitting shot. It was the car that had a little ‘ailment ’. So we had to have a slight ‘treatment’ and I had a phone call. It was Yavgaan, Meritorious Artist of Mongolia and Chairman of ‘Grand Hearth’ Foundation for preserving cultural heritages of World Mongols, asking: ‘Hey , where are you wandering around, without answering your phone?’ I said ‘Your poor pal is wandering in the countryside on a ‘research’ expedition’. ‘It’s great’ he said and I said ‘Your pal loves roaming like this’. Then he said ‘Well, you’ll have another route to wander round. We have an opportunity to go to the Ergune Khun that you’ve been yearning for. So let’s go to Buryat’. I uttered a cry ‘What to do now! I won’t be able to return, a trip of one month I have now’, but he said ‘Then, it’s alright. You finish your expedition and let’s go then’. I hid from my travel mates, but indeed I almost was jumping around to hear the great news.This news to head to legendary Erghune Khun was delivered from the golden mouth of my friend right next to this renowned Nakhu Ghun Mountain, flowing like gold into my flappy ears!It is overly fortunate concidence, indeed! Read more…

Categories: Essays

     MAGEN DAVID МОНГОЛООС ҮНЭХЭЭР ОЛДЛОО

October 5, 2014 2 comments

           IMG_9998 Олдоно олдоно, юу ч олдоно, Монголоос. Тийм ээ, дэлхийн түүхтэй салшгүй холбоотой хийгээд сансар хорвоотой үлшгүй сүлбээтэй юм ч Монголоос олдоно. Үүнд нэг их хачирхаад байлтгүй. Гэхдээ явсан нохой яс зуудаг гэдгээр яван байж л олно. Уул хад нэгжин байж л нээнэ. Мянганы газрын цөлд умбасан Ромын ихэсийн ямбаны хөх чун Хөх Монголын өвгө Хүннү дээдсийн булшнаас гарсан. Тэртээ Газар дундын тэнгисруу шургасан Сири улсын бичээс Сүмбэр Алтайн маань сүүхийх хадан дээр сийлээстэй байсан. Түмний газарт байсан Византийн зоосыг дууриалгаж дэлдсэн түрэгийн хөрөгт алтан зоос Туулын бунхнаас илэрсэн. Буман гэрлийн жилд шумбасан одот тэнгэрийн баларын үеийн зураг Жавхлант  хайрханы хаднаас олдсон. Тийм ээ, түүх нь зузаанаас зузаан, үүх нь уртаас урт юм даа, миний Монгол. Тэгтэл Соломон хааны шидэт тамга гэгддэг Magen David Өмнөговь аймгийн Хан богд сумын Далайн дуулга уулын урдтайх жижиг толгойгоос олддог байна шүү!  Бахдаж инээмээр ч юм шиг, баярлаж уйлмаар ч юм шиг. Зарим нөхөд молхи намайг “юун сүртэй юм, зургаан хошуутай нэг тэмдгийг хадан дээр сийлсэн л байгаа биз, энэ толгойдоо юмтай болчихож гэж даажигнаж байж ч мэдэш. Миний толгой будангуйрах яах вэ, ёстой яршиг л байна, монгол түмний маань толгой улам цэлмэвэл боллоо. Энэ Монголын эрдэнийн соёлын “алтан аргамжаа” агуу байсныг илтгээд байгаа тэр гагц гайхамшигаар л түмнийхээ толгойг цэлмээх гэж эл бүхнийг чадан ядан эрээчнэм бөлгөө. Read more…

Categories: Essays

АВРАЛЫН ОРОН ЭРГҮНЭ ГУН ҮЛГЭР ХЭЛЭВ ҮҮ, ШАШДИР ХҮҮРНЭВ ҮҮ?[1]

November 4, 2013 3 comments

 Хатагин Го. АКИМ

Өнгөрсөн үеэ сонирходоггүй ард түмэнд

хэтдээ гарамгай улс болохын хувь байдаггүй.

Грумм Гржимайло

                                                                       Угаа мартhан хүниие

                                                                        Ухан дээрэhээ гал идэхэ.

                                                                                                Сэцэн үгэ

erhuu goliin hundii

Эрхүү голын хөндий Гэрэл зургийг Го.Аким

              Эл гарчигийг тавьснаас яг сар хагасын өмнө бөлгөө. Молхи миний бие хадны бичээс судлах ажлаар манай нэрт археологич доктор Д. Эрдэнэбаатартай хамт аялалаа эхлээд ганцхан хонож байв. Бид Чингис хааныхаа найманы Таян ханыг сөхрүүлсэн Наху гун хайрханы өвөр бэлээр руни хэмээгдэх  бичээсийн зураг дарж, хуулга авч явсаар Дашинчлан сумын төврүү машины хамар дөнгөж шургуултал дор төмөр тасхийвэй. Үзвэл машины бие ялихгүй “чилээрхэн” ажгуу. Иймд бас шалихгүй “засал хийлгэх”-ээр болж байтал утас дуугарав. Авбаас Дэлхийн монгол туургатны өв соёлыг хамтран хамгаалах “Их голомт” сангийн тэргүүн, Монгол улсын гавъяат жүжигчин  Явгаан найз маань ярьж байна. “Хөөе, чи утсаа авахгүй, хаана тэнэж явна аа?” гэж байна. “Муу нөхөр нь, судалгааны хэмээх том нэртэй ажлаар хөдөө хөхөрч, гадаа гандахаар явна” гэлээ. “Сайхан юм аа” гэж байна. “Муу нөхөр нь ингэж бядан явахдаа дуртай юм даа” гэлээ. “Тэгвэл чамд бас нэг бядах ажил гарах нь, хөө. Чиний нөгөө үглээд байдаг Эргүнэ гунд чинь очих боломж гарч байна, Буриад явъя” гэх нь тэр. “Одоо яана аа. Найз нь сараас нааш очиж чадахгүй шүү дээ” гэвэл “ “За яах вэ, чи наад ажлаа гүйцээгээд ир, тэгээд хэдүүл явъя” гэж байна. Хажуугийн нөхөддөө мэдэгдээгүйгээс биш би дороо бараг дэвхцсэн дээ. Алдарт Наху гун хайрханы дэргэд домогт Эргүнэ гунд зорчих энэ чимээ алтан амтай найзын минь алтан амнаас гараад муу хоёр дэлдгэррүү минь алт мэт урсаад орж явчихлаа ! Дэндүү бэлгэ дэмбэрэлтэй байв шүү! Read more…

Categories: 2013, Essays

“ САЙХАН БҮСГҮЙН ХӨЛ ХҮРЭХЭД ЦЭЦЭГЛЭДЭГ ГАСЛАНГҮЙН УЛААН МОД”-НЫ ҮНЭР

November 4, 2013 Leave a comment

Хатагин Го. АКИМ /УЗД/                                          

                                    /Галидасын “Үүлэн зардас”-ыг номч Ринчений

                        дуун хөрвүүлснээс цөөн бадгийг задлах мөхөс оролдлого/

                                                                        Амьд явбал алтан сайхан аягаар

                                                                        Аршаан амсана гэж ардын үгэнд буй

                                                                        Амсуулах орчуулагч нь өлгийд буй заа.

                                                                                                                        Б. Ринчен

            Эрдэнийн номч багштаны эрдмийн сайхан хуралд чуулж буй мэргэд та бүхэнд энэ өдрийн түмэн амагаланг айлтгая!

             Эртний Жагарын Бигирмижид [Vikramaditya] хааны ордны “есөн эрдэнийн” нэгэн гэж өргөмжлөгдөж, орчуулбаас “Хар охин тэнгэрийн зардас” гэсэн уянгын алдар олсон зохист аялгууч Галидасын “Үүлэн зардас” найраглал нь эртний Жагарын “Khanda-Kavays[1] хэмээх яруу найргийн нэгэн чиглэлийн эрдэнийн дээд нь” гэж үнэлэгддэг[2] болой. Read more…

Categories: 2013, Essays

ДОРЖИЙН АГВААН БА ДАЛАЙ ЛАМ

October 10, 2013 Leave a comment

/“ДЭЛХИЙГ ЭРГЭЖ БЯДСАН ДОМОГ,  СОНИРХЛЫН БИЧИГ ТӨДИЙ ХЭМЭЭХ”-ИЙГ СОНИРХОВООС/

 

Хатагин Го. АКИМ

hatagin@gmail.com

Ulaanbaatar, MONGOL

 

Анаа Эгэт Чисанаа ба

Асагат Чулуутайн дацангууд

Асар баясахуй бээр хүлээн

Аврал Тэва Ганжурба ламыг

Алстаа залж тогтоохыг

 надад даалгавай

                                                                                                                                        Доржийн Агваан

                                   

            Монгол угсаатны алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий буриад зоны аугаа их сэхээтний нэгэн болох Доржийн Агвааны тулгын чулууг нь тулсан Асагатын дацангийн 100 жил гайхамшигт ойгоор энэ дагшин оронд хуран чуулж буй эрхэм эрдэмт та бүхний түмэн амгаланг айлтгасу. Энэ уулзалтад молхи намайг урьсанд гялайн талархснаа илэрхийлмү.

Энэ дэлхийг ширээр бүрсү хэмээвээс

                        Эн тэнцэх шир хаанаас олдох вэ.

                        Эрхбиш гутлынхаа улыг ширлэчихвэл

                        Эгээ л хамаг дэлхийг ширлэсэнтэй адил буюу  гэж Жагарын их бандида Шантидева айлдсан нь буй. Read more…