Archive

Archive for the ‘Замын тэмдэглэл’ Category

 THE MAGEN DAVID IS FOUND FROM MONGOLIA, INDEED

January 11, 2016 Leave a comment

 

IMG_9998.JPGWere found and have been found; anything else can be found in Mongolia. Yes, the things that are inseparably connected with the world history, and even things that are closely linked with the universe and space can be found in Mongolia. There’s nothing to wonder. Yet, it can be found only by searching as we say ‘the wandering dog finds a bone’.  By searching in mountains and rocks. The ceremonial lazuli glass cup of the Roman aristocrats was found in the proto-Mongol Hun (Xiongnu) royal tomb, ancestors of Blue Mongols. The scripts of Syria resting in the remote Mediterranean Sea were inscribed on the rock cliffs of the Sumeru Altai Mountains. The golden ‘portrayed’ coins of Turks, dating back to 6th century and made after the faraway Byzantine coins were found in the tomb in Tuul River valley. The ancient astrological map of starry sky of myriad light years found its home at the Holy Mount Javkhlant. Read more…

ТЭМЭЭ ЭВЭРТЭЙ БАЙСАН УУ?

January 11, 2016 Leave a comment
Хатагин Го. АКИМ
                        Тэмээ тэнгэрийн амьтан.
                                                С. Жамбалдорж

IMG_8252.JPGУншигч абугай намайг дандаа үлгэр ярьж байх юм гэж бүү бодоорой. Үлгэр гэхээр хүмүүс худал юм, уран сэтгэмжээр зохиосон юм гэж ихэнхдээ ойлгодог. Тэгээд ч “Энэ чинь Үлгэрийн далай” гэвэл “наадах чинь бүтэхгүй, шал худлаа” гэсэн утга илэрхийлдэг л дээ. Гэтэл үлгэрт бас ор байгаад байх шиг ээ! Тэгвэл тэмээ эвэртэй байсан уу, үгүй юү гэдгийг өгүүлэхийн тулд эхлээд үлгэрээ хэлъе. Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арванхоёр салаа эвэртэй байж гэнэ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй, мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байж л дээ. Иймд тэмээ сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулж хөөрлөхдөг байж ээ.

Read more…

ДОРЖИЙН АГВААН БА ДАЛАЙ ЛАМ

October 10, 2013 Leave a comment

/“ДЭЛХИЙГ ЭРГЭЖ БЯДСАН ДОМОГ,  СОНИРХЛЫН БИЧИГ ТӨДИЙ ХЭМЭЭХ”-ИЙГ СОНИРХОВООС/

 

Хатагин Го. АКИМ

hatagin@gmail.com

Ulaanbaatar, MONGOL

 

Анаа Эгэт Чисанаа ба

Асагат Чулуутайн дацангууд

Асар баясахуй бээр хүлээн

Аврал Тэва Ганжурба ламыг

Алстаа залж тогтоохыг

 надад даалгавай

                                                                                                                                        Доржийн Агваан

                                   

            Монгол угсаатны алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий буриад зоны аугаа их сэхээтний нэгэн болох Доржийн Агвааны тулгын чулууг нь тулсан Асагатын дацангийн 100 жил гайхамшигт ойгоор энэ дагшин оронд хуран чуулж буй эрхэм эрдэмт та бүхний түмэн амгаланг айлтгасу. Энэ уулзалтад молхи намайг урьсанд гялайн талархснаа илэрхийлмү.

Энэ дэлхийг ширээр бүрсү хэмээвээс

                        Эн тэнцэх шир хаанаас олдох вэ.

                        Эрхбиш гутлынхаа улыг ширлэчихвэл

                        Эгээ л хамаг дэлхийг ширлэсэнтэй адил буюу  гэж Жагарын их бандида Шантидева айлдсан нь буй. Read more…

“ХУТАГТУУД ХУВИЛДАГ НЬ ҮНЭН ҮҮ?” БУЮУ ЗҮҮДНИЙ ТАЙЛАЛ

October 10, 2013 Leave a comment

Урьд шөнө би зүүдлэв. Чингэхдээ бүр хачин гээч! Яахын аргагүй Хатагины Егүзэр хутагт маань юм аа. Гэрэл зургаас нь миний харсан дүр яахын аргагүй мөн дээ. Чухам хаанаас юм, тэнгэрээс юм уу, өөр газраас юм уу, бүү мэд, хутагт маань над хэлж байна. “Би хойт дүрд тодордог ч өөр хутагт болохгүй шүү” гээд байх юм. Би ихэд гайхаж байх бололтой. Сэрчихэв. Ямар жигтэй юм бэ? Яахаараа хутагт маань над ийм зүүд өгдөг билээ? Бодлоо. Гэтэл Сүхбаатар аймгийн төвд Егүзэр хутагтад босгосон гэх нэгэн хөшөө сэтгэлд сэрхийвэй… Read more…

ЦАСТ ЦАГААН УУЛ ЦАДИГ ТҮҮХ ХҮҮРНЭЛЭЭ_01

March 1, 2012 1 comment

Го. Акимын “Туульс хайлдаг уулс” номноос

1.    “Суварга болон ургасан” уулын цээжээр аяласан тэмдэглэл

This slideshow requires JavaScript.

                                                                        Мөнх цасан эхтэй

                                                                        Мөлгөр чулуун оргилтой

                                                                        Өргөн түмэн, хүдэр өндөр

                                                                        Баян хан Алтай нутаг минь гэв гэнэ ээ

                                                                                                      Алтайн магтаалаас

Гурван Цэнхэрийн хэмээх тодотголт гайхамшигт агуйг Монголд мэдэхгүй хүн ховор буй заа. Нээрээ л цувж яваа тэмээ шиг цэнхэр гурван уул шил шилээ даран дуниартаж байна. Энэ уулсыг урианхайчуул Гурван Сэнхэрийн уул гэнэ. Тийм ээ, Дээд, Дунд, Доод Сэнхэр гэж энэ гурвыг нэрлэнэ. Бидний суусан засаг даргын 69 машин Дунд Сэнхэрийн ам хэмээх давчуу бөгөөд сүрлэг хавцлаар нар шингэхийн алдад шурган орлоо. Сэнхэрийн гол хад элээн доошоогоо оволзоно. Бидний машин хад хэлтлэн  дээшээгээ овогноно. Энэ ам машин, гол хоёрын зөрлөгийн газар юм уу даа. Баатарлаг туулиараа алдартай Урианхан түмний нэг нутаг Мөнххайрхан сумыг зорьж яваа минь энэ. Жилийн өмнөсөн. Урианхайн нэрт сэхээтэн П. Цагаантай утсаар ярьж, Монголын их уулсын тухай нэг ном бичих санаатай байгаагаа хэлбэл тэрвээр “Таны номонд манай Мөнххайрхан уул орж байгаа юу?” гэж асуусан юм. “Ороогүй” гэж үнэнээ л хэлбэл Цагаан “Өө, манай нутгийн их хайрхан орохгүй юм бол таны ном ямар ном болдог юм” гэхэд нь “Их уул их хол шүү дээ. Би хүрч дөнгөхгүй болов уу” гэхэд минь “Би туслана аа” гэсэн. Цагаан хэлсэн амандаа эзэн сууж, Урианхайн бас нэг нэртэй хүү Адьшаатай намайг танилцуулаад, эх нутгаа, элгэн урианхайгаа гэдэг тэр залуу намайг нааш нь “шидсэн” нь энэ бөлгөө. Тийм ээ, цэлгэр талд төрсөн би Цаст цагаан ууланд мөргөх гэж явна. Read more…