Archive

Posts Tagged ‘Илтгэл’

ЦАГИЙН ЖАМЫГ ТОДРУУЛАГЧ

December 27, 2012 1 comment

181_lgumilevХатагин Го. Аким/Утгазохиолын доктор/

Лев Гумилевын мэндэлсний 100 жилйн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Нийгмийн ухааны дээд сургууль дээр 2012 оны 12 дугаар сарын 25 нд болов. Энэ хурал дээр тавьсан илтгэл.

 

 

 

 

Онц буян эрдэм төгссөн их мэргэн байгаа газар

Олон бага сага эрдэмтэн байвч дэмий үл хэрэглэгдъюү

                                               Саж бандид ГУНГААЖАЛЦАН

 

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нарын үдээс хойшхийн амгаланг айлтгая.

1970-аад он. Москва хотноо олон улсын түүхчдийн их хурал хуралдаж, шувтрагаар нь нижгэр цайллага болжээ. Хуралд оролцсон манай нэрт доктор Сэр-Оджав, Нацагдорж нар алдарт монголч Гумилевтай тэнд уулзан, их эрдэмтэнтэй нүүр тулан учирсандаа олзуурхан баярлаж үг хэлэлцэн байх цаг дур академич Рыбаков гэгч тэдэн рүү хүрч ирсэнд Гумилев гэнэтд,

-За их Чингисийн төлөө хундагатайгаа тогтоочих уу? гэвэл Рыбаков академичийн царай барсхийж

-Би Чингисийн төлөө уухгүй хэмээн эгдүүцвээс Гумилев дор нь эргүүлж

-Тэгвэл ах дүү Монголын ард түмний төлөө тогтоочихье гэхэд цаадах нь дуртай ч дургүй ч уучихжээ. Read more…

Categories: 2012, Expressions Tags: